Д.Нямхүү: Таван хүн эдгэж эмнэлгээс гарлаа

Эрүүл мэндийн  яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү энэ үеэр:

-Тавдугаар сарын 14-ний өдөр 381 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-ээс таван хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Таван хүний 4 нь 20-21 насны оюутан, нэг нь 50 гаруй насны эмэгтэй.  Ингээд эдгэрсэн хүний тоо 20 боллоо.

Монгол Улсад коронавирусийн халдварын 98 тохиолдол батлагдсанаас 78 хүн эмчлүүлж байна.

Өвчтөнүүдийн дунд хүндэрсэн хүн ховор байна. Дэлхийн хэмжээнд халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа.

Эхний ээлжинд эмчилгээ хийгээд тусгаарлалтаас гарсан Чинбаяр, Ууганбаяр нарын сэхээний шилдэг эмч нар өглөө бүхэн дотор тусгаарлалтад байгаа эмч нартайгаа онлайнаар холбогдож, эмчилгээний тактикаа боловсруулан ажиллаж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...