Үрийн шингэнд коронавирус илэрчээ

Коронавирус эрэгтэй хүний үрийн шингэнээс илэрчээ. Тухайн хүн халдвар аваад эдгэсэн  ч үрийн шингэнд вирус илэрсэн тул  коронавирусийг бэлгийн замаар  халдах боломжтой байж болзошгүй гэж  БНХАУ-ын эрдэмтэд өчигдөр хийсэн мэдээлэлдээ онцоллоо. Шангю хотын эмнэлэгт 1-2 дугаар сард эмчлүүлж байсан 38 эрэгтэйд шинжилгээ хийхэд 16 хувийнх нь үрийн шингэнд коронавирус илэрсэн байна. үрийн шингэнд нь вирус илэрсэн  өвчтөнүүдийн гуравны нэг нь өвчлөлийн хурц үедээ,  9 хувь нь эдгэрсэн  байсан аж.

Вирус үрийн шингэнд илрэх нь тийм ч гайхахаар зүйл биш бөгөөд Эбола болон Зика вирус ч тухайн өвчтөн эдгэснээс сарын дараа үрийн шингэнд илэрч байсан удаатай ажээ.

Хэрэв коронавирус бэлгийн замаар халддаг нь дараа дараагийн судалгаагаар тодорхой болбол хэрхэн хамгаалах нь бас нэгэн анхаарууштай зүйл болно гэж Хятадын эрдэмтдийн  баг онцолсон байв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...