УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав чуулган ирэх долоо хоногт хаалтаа хийхээр төлөвлөсөн гэв.
Я.Санжмятав хэлэхдээ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана. Мөн Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод хуралдана. Ирэх долоо хоногт чуулган өндөрлөх гэж байгаатай холбогдуулан цаг сунгаж ажиллах болсныг үүгээр мэдэгдэж байна гэлээ.
Ингэснээр УИХ-ын хаврын чуулган ирэх 7 хоногт өндөрлөж, гишүүд сонгуульдаа мордох нь тодорхой боллоо. Чуулган өндөрлөхтэй зэрэгцээд улс төрийн намууд сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах хурлаа хийх юм.