Таван настай хүү автомашин жолоодож яваад баригджээ

Таван настай хүү аав, ээжийнхээ автомашиныг унаж яваад  цагдаад  баригдсан хэрэг АНУ-д гарчээ. Бяцхан хүү 3 доллар халаасалж, түүгээрээ мөрөөдлийн ламборжини машинаа авахаар Калифорни мужийг зорьж явсан нь энэ аж. Ээж нь түүнд мөрөөдлийн машиныг нь авч өгөхгүй гэж хэлсний дараа хүү өөрөө худалдаж авахаар шийдэж замд гарсан байна. Яг энэ үед аав ээж нь ажилтай эзгүй, хүүг эгч нь харж байжээ. Хүү эгчдээ мэдэгдэлгүй машины түлхүүрийг нь авч 3.2 км орчим газар явсан байв. Түүнийг  төмөр замын эргүүл анх харсан  бөгөөд жолооны ард жолоочийнх нь толгой харагдахгүй байгаад  гайхсан харуул машиныг зогсоож, цагдаад дуудлага өгсөн  байна. Энэ үед цочирдсон хүү чангаар уйлж эхэлжээ.

Хүүг алга болсныг мэдсэн даруйдаа бид ажлаа орхин  түүнийг хайсан. Тэр одоо ямар нэгэн буруу зүйл хийснээ маш сайн ойлгож байгаа. Энэ явдал түүнд маш том хичээл, сургамж болсон гэж ээж нь хэвлэлд яриа өгчээ.

Ламборжини нь хамгийн багадаа 200 мянган долларын үнэтэй бөгөөд хүү энэ үйлдлээрээ аав, ээжийгээ торгуульд унагасан байна.

Гэхдээ энэ хэрэг явдал олон нийтйин  сүлжээнд ил болсны дараа хүүгийн мөрөөдөл жинхнээсээ биелэжээ. Юта мужийн бизнессмэн, гар утасны компаний захирал Jeremy Neves хүүтэй хамт хоёр хаалгатай “Huracan” загварын лаборжини машинаараа хотын гудамжаар зугаалжээ. Хүүд мөрөөдлөө биелүүлэх боломж байдаг гэдгийг ойлгуулахын тулд  ийм алхам хийсэн гэж бизнесмэн CNN агентлагт  хэлсэн байв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...

Нэрт архитектор Дэвид Сим хот төлөвлөлтийн мастер лекц уншина

“20 минутын хот” Үндэсний хороо, Хот төлөвлөлт, барилга орон...