Ирэх хавраас өмнө коронавирусний эсрэг вакцин гарахгүй

Нью Йоркын их сургуулийн “Langone” төвийн эрдэмтэд,  “Pfizer” буюу АНУ-ын томоохон эмийн үйлдвэрүүдийн нэгдэл, Германд төвтэй “BioNTech SE”  биотехнологийн компанийн эрдэмтдийн баг коронавирусний эсрэг вакцин гаргахаар ажиллаж байгаа.  Тэгвэл тус багуудын эрдэмтэдийн нэг CNN агентлагт өгсөн мэдээлэлдээ ирэх жилийн дөрөв юмуу тавдугаар сараас өмнө вакцин гарна гэж хүлээлтгүй гэжээ. Эрдэмтдийн багийг ахалж буй Марк  Муллиганы хэлснээр яаж ч яаравчилж ажилласан вакцин гаргаж авах  үйл ажиллагаа нэг жилээс богино байх боломжгүй гэнэ.

Одоогоор Нью Йоркын  их сургуулийн Анагаах ухааны сургууль, Мэрилэндийн их сургуулийн баг энэ долоо хоногт коронавирусний эсрэг вакциныг өвчтөн дээр туршиж эхлээд байгаа юм. Мөн “Pfizer” болон “BioNTech SE”-ын  багийнхан ч Германд өвчтөн дээр туршилтаа эхлүүлээд байгаа юм.

Энэ туршилт гурваас дөрвөн сар үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд өвчтөнд коронавирусний эсрэг биет үүсвэл дахиад  3-4 сарын хугацаанд эсрэг биет нь вирусээс хамгаалах эсэхийг судлах ажээ. Энэ судалгаанд дахин хэдэн сар шаардлагатай бөгөөд ингэснээр вакцин гаргах ажил оны сүүлч хүргэх тооцоо гарсан байна. Ирэх  оны эхээр л эцсийн үр дүн гарч бид баталгаатай хариутай болно. Үүний дараа үйлдвэрлэж нийтийн хүртээл болоход хугацааг тооцвол 2021 оны дөрөв, тавдугаар сараас нааш  вакцин  гарахгүй гэж Марк Муллиган хэлэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...