Б.Лхагвасүрэн: Монгол Улс Европын холбооны “Хар жагсаалт”-д орох эрсдэл байгаа

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр гишүүн Б.Пүрэвдорж Монгол Улс “Хар жагсаалт”-д орсон талаар тодруулж асуув. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Саарал жагсаалт болон Европын холбооны Хар жагсаалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улс 2019 оны аравдугаар сард Саарал жагсаалтад бүртгэгдсэн. Зургаан үндсэн асуудал байсан. Үүнээс гурвыг нь өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд Бээжинд болсон хурлаар шийдвэрлэсэн байна гэж дүгнэсэн.

2020 онд коронавирусний халдвартай холбоотой уулзалтууд цуцлагдаж байгаа ч тавдугаар сарын 11-нд Монгол Улсын ажлын хэсэг Олон улсын хамтын ажиллагааны багтай онлайн хурлаа хийнэ. Энэ хурлаар тайлангаа хамгаалаад гарвал Саарал жагсаалтаас гарах боломжтой.

Хар жагсаалтын тухайд Европын холбоо ФАТФ-ын Саарал болон Хар жагсаалтад багтсан орнуудыг Хар жагсаалтдаа бүртгэх журам гаргаад хэрэгжиж эхлээгүй байна. Хэрэв энэ журам хэрэгжээд эхэлбэл манай улс Хар жагсаалтад орох эрсдэл байгаа.

Энэ талаар Монголбанк болон холбогдох төрийн байгууллагууд Европын холбоонд асуудлаа тавьсан.

Монгол Улс энэ оны 8-р сардаа багтаад Саарал жагсаалтаас гарчихвал Европын холбооны Хар жагсаалтад орохгүй байх боломжтой” гэлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

АТГ-аас шаардсанаар Монголбанкны албан тушаалтнууд ББСБ ажиллуулах эрхгүй байхаар журамлана

Авлигатай тэмцэх газраас сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч...

Н.Баяртсайхан: Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирч байгаа ч том сорилтууд тулгарсан хэвээр байна

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан сүүлийн үед тус банк руу чиглэсэн...

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах бичиг өргөн барив

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь...