Коронавирусний халдвар авсан эмч нар цонхоор унасан нь амиа хорлолт уу эсвэл…

ОХУ-д сүүлийн 14 хоногийн хугацаанд коронавирустэй тэмцэж байгаад халдвар авсан эмч нар цонхоор унаж нас барсан хэрэг гурван ч удаа гарсан нь тус улсын хэвлэл, олон нийтийн сүлжээнд шуугиан тариад  байна. Гурван эмчийн хоёр нь нас барж, нэг нь эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ.

Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт Воронеж  хотын эмч Александр Шулепов өөрийн ажилладаг эмнэлгийнхээ хоёрдугаар давхраас унаж,  одоо эмнэлэгт хэвтэж байгаа ажээ. Тэрээр коронавирусний халдвар авсан нь 04 дүгээр сарын 22-нд шинжилгээгээр батлагдсан байсан  бөгөөд тухайн үед хамт ажилладаг эмч Александр Косякин халдвар авсан эмчийг ажлаа хийхийг шаардаж байна гэсэн утгатай видеог онлайнд тавьж байжээ. Гэхдээ үүний дараа тэрээр худал мэдээлэл тараасан хэргээр цагдаад байцаагдсан байдаг.

Косякин CNN агентлагт өгсөн мэдээлэлдээ:

-Бид 04 дүгээр сарын 30-нд утсаар ярьсан. Түүний бие  сайжирч эмнэлгээс гарах гэж байсан. Гэтэл яагаад ийм зүйл тохиолдсон нь тун ч хачирхалтай, хариулт олдохгүй хэрэг болсон гэж хэлжээ.

Мөн үүнээс хоёр хоногийн өмнө буюу тавдугаар сарын 01-нд Красноярск хотын эмч Элена Непомнящая цонхоор унаснаасаа хойш эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан юм. Тэрээр тухайн бүс нутгийн эмч нарын коронавирусний халдварын эсрэг арга хэмжээгээ хэлэлцэх хурлын үеэр цонхоор унасан аж. Непомнящаяг нас барсны дараа эмч бүсгүй халдварын үед эмнэлгийн  ажилтнуудад халдвар хамгааллын хувцас хэрэглэл хангалтгүй байгааг шүүмжилж байсан гэсэн яриа гарсан ч эмнэлгийн захиргаанаас тийм зүйл байгаагүй, бүх эмнэлгийн эмч,  ажилтан иж бүрэн хувцас хэрэглэлээр хангагдсан гэсэн мэдэгдэл хийсэн байдаг.

Гурав дахь тохиолдлын хувьд Звёздный хотын эмч Наталья Лебедова дөрөвдүгээр сарын 22-нд мөн л халдвар авч эмчлүүлж байсан ч эмнэлгийнхээ зургадугаар давхраас унаж амь насаа алдсан байна.

Дээрх гурван хэргийг амиа хорлолт уу эсвэл өөр ямар  нэгэн шалтгаан байгаа юу гэдгийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...

Нэрт архитектор Дэвид Сим хот төлөвлөлтийн мастер лекц уншина

“20 минутын хот” Үндэсний хороо, Хот төлөвлөлт, барилга орон...