Шүдээ авахуулсан хүмүүсийн хувьд хиймэл шүд зүүх, эсвэл имплант суулгах гэсэн хоёр аргаар л шүдтэй болж байгаа. Тэгвэл Колумбиагийн их сургуулийн эрдэмтэд шүдээ авахуулсан хүмүүст өөрийнх нь эсийг суулгах замаар яг л бага насны хүүхэд шиг шинэ шүд ургуулах боломжийг нээхээр ажиллаж байгаа ажээ. Эрдэмтэд 22 хархан дээр судалгаа шинжилгээ хийж байгаа бөгөөд хархнуудад хоёр сар орчмын дараа шинэ шүд ургаж эхэлсэн аж. Судалгаа шинжилгээг явуулж буй эрдэмтэд хүн дээр ч мөн ийм хугацааны дараа шинэ шүд ургах боломжтой гэж үзэж байгаа юм байна.
Колумбиагийн их сургуулийн эрдэмтэд хүн дээр туршилтаа эхлүүлсэн бөгөөд энэ судалгаа шинжилгээ удалгүй олны хүртээл болж шүдтэй болохын тулд заавал имплант суулгаж мэс засалд орох шаардлагагүй болно гэж найдаж байгаагаа Шүдний эрдэм шинжилгээний сэтгүүлд /Journal of Dental Research/ дурджээ.