Д.Нямхүү: ХӨСҮТ дэх өвчтөнүүд олон өдөр халуурах, гүйлгэх зовиуртай байна

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ээс дараах мэдээллийг өглөө.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

-“2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд буюу өчигдөр коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдээгүй. ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн нийт гурван лабораторид 163 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12, Дорноговь аймагт тусгаарлагдсан 31, Замын-Үүдэд тусгаарлагдсан 1, тандалтын 46 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.

Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийгдсэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 31 жолооч, ажиглалтад байсан 43 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.

 ХӨСҮТ-д одоогоор 73 хүн байна. Бусдыг нь дараагийн шат руу шилжүүлж, 150 орыг бэлдлээ. Одоо чартераар ирэх иргэдэд онцгой анхаарал хандуулна. Эмчлүүлж буй өвчтөнүүдийн хувьд хэдэн өдөр дамжих халуурсан, гүйлгэж байгаа өвчтөнүүд байгаа тул эмчилгээндээ онцгой анхаарч байна .

ОХУ-аас ирсэн оюутнууд 20-иод хоночихлоо. Заримд нь 3, заримд нь 4 удаа давтан шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй” гэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...

Нэрт архитектор Дэвид Сим хот төлөвлөлтийн мастер лекц уншина

“20 минутын хот” Үндэсний хороо, Хот төлөвлөлт, барилга орон...