Сонгуульд бие даан нэр дэвших хүмүүс мөрийн хөтөлбөрөө цахимаар илгээж болно

Үндэсний аудитын газар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийг дуустал хүлээн авахаар хуульд тусгасан.

Улсын Онцгой Комиссын дөрөвдүгээр сарын 21-ны өдрийн 10 дугаар тогтоолоор  УБ, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг  дөрөвдүгээр сарын 21-ний 21:00 цагаас энэ сарын 25-ны өдрийг хүртэл хаахаар болсонтой холбогдуулан бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг цахимаар хүлээн авахаар болжээ.

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрийг, холбогдох санхүүгийн эх үүсвэр, зардлын дүнгийн хавсралтын хамт pdf файл /сканердаж/ болгон [email protected] гэсэн цахим хаягаар илгээх юм байна.

Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг нээж хэвийн болсны дараа буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 17:30 минут хүртэл цахимаар хүлээн авсан мөрийн хөтөлбөрийн эх хувь /цаасан/-ийг хүлээн авна.

Ингэхдээ хөдөлгөөний хязгаарлалтад орсон гэдгийг нотлох баримт бичиг болон иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/ эсвэл оршин суугаа газрын тодорхойлолтыг хамт авч ирэн хүлээлгэн өгөх ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ч.Содномцэрэн: Хяналтын тооллого хийхэд зөрчил илэрсэнгүй

Сонгуульд оролцсон нам, эвсэл, бие даагчдаас ирүүлсэн гомдол, Ерөнхийлөгчөөс...

УИХ-ын сонгуульд 606 хүн нэрээ дэвшүүлжээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар...

Сонгуульд санал өгөхдөө сонгогчид 1.5-2 метрийн зай барина

Монгол Улсын Засгийн газрын 188 дугаар тогтоолоор  “Монгол Улсын...

Сонгуульд 137 хүн бие даан нэр дэвшихээр бичиг баримтаа өгчээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар...