Гурвалжингийн гүүрийн зорчих хэсгийн нэг урсгалыг хаажээ

Гурвалжингийн гүүрийн нэг урсгалын зорчих хөдөлгөөнийг өчигдрийн 22:00 цагаас эхлэн хаажээ. Тус гүүрийн зүүн талын хэсэгт том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байдгаас шалтгаалан хэв гажилтын заадаст эвдрэл гарсан учир ийнхүү зам хаан засварлаж байгаа юм.

Одоогоор Саппорогийн уулзвар болон Вig барилгын худалдааны төвийн уулзвар тус бүрт дөрөв, дөрвөн Тээврийн цагдаагийн албаны алба хаагч ажиллаж, хөдөлгөөнд зохицуулалт хийж байна. Яаралтай ажилтай бол Моносын уулзвар, Таван шарын уулзвараар болон Энхтайваны гүүр, Нарны гүүрээр хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Засварын ажил дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилж, тус өдрийн 06:00 цагт гүүрийн хөдөлгөөнийг нээх ажээ.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Гурвалжингийн гүүрийн доорх замын хөдөлгөөнийг нээжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй...