О.Баасанхүү: С.Зоригийн амь насыг МАН хороосон гэж би боддог

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр МАХН-аас гарч байгаагаа олон нийтэд зарлав. Тэрбээр МАХН-ын гишүүнчлэлээс гарах өргөдлөө Н.Энхбаярт хүргүүлсэн. Одоогоор аль намд орохоо шийдээгүй байна. Энэ долоо хоногийн лхагва гарагт шийдвэрээ гаргана гэсэн юм.

Үүнээс гадна гишүүн О.Баасанхүү С.Зоригийг МАН хөнөөсөн хэмээн твиттертээ бичжээ. Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг энэ өнөөдөр хорвоод мэндэлсэн байдаг. Түүний төрсөн өдрөөр УИХ-ын гишүүн хүн улс төрийн захиалгат аллагын талаар цочирдмоор мэдэгдэл хийсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна.

9 СЭТГЭГДЭЛ

  1. С.ЗОРИГ амьд байсан бол өнөөдөр 58 нас хүрэх байжээ. Харин Монгол улсын хувь заяа энэнээс хамаагүй дээр байх байсан байж мэднэ. Яагаад гэвэл С.Зориг хаана явна тэнд нэгдэл нягтрал, ойлголцол, ухаарал хамт явж байдаг байлаа.Ганц жишээ хэлэхэд:1995-оны үед С.Зориг Бүгд Найрамдах Нам гэгчийг байгуулж, Парламентийн гадуур байсан намуудыг нэгэтгэн нэг хүч болгон даргаар нь сонгогдож байв. Улмаар 1996-онд МоАХ эсвэл байгуулагдахад уг эвсэлд нэгдэн оржээ. Ингэснээр Монголын бүх улс төрийн хүчин МАХН or МАН-ын эсрэг МоАХ гэх эвслийн туган дор нэгдэн, 1996-оны сонгуульд орж ялж байв. Энэ ялалтад С.Зоригийн хувь нэмэр багаггүй.

    С.Зориг алагдсны дараа МоАХ эвсэл бүрэн задарч, 2000-оны УИХ-ын сонгуульд хэт олон субектээс олон хүн нэр дэвшиснээр саналаа хувааж МАН-д боломж олгож ганц Ж.Наранцацралт Дундговиос ялан УИХ-ын гишүүн болж, бусад нь ялагдаж байсныг сануулъя.Уншигч та С.Зоригийг хөнөөсөн хэрэгт зориулж үүсгэсэн хавтаст хэргийн нээлттэй хэсгийг үзсэн байх. Тиймээс тэр тухай энд давтахгүй. Бас бид урьд өмнө нь олон юм бичсэн тул энд хэдхэн юм л бичье.

    ********************************

    ЭРДЭНЭТИЙН БОДИТ (1996-1997)-онд Эрдэнэт үйлдвэр улсад төлдөг татвараа бараг төлөхгүй шахуу болсноос ЗГ АУДИТ-ын шалгалт оруулжээ. Ш.Отгонбилэг захирал хувьдаа Охин ХХК үүсгэн бүх төлбөр тооцоогоо тэр ХХК-ийнхаа дансаар хийж байснаас Эрдэнэт улсын үйлдвэр нь дампуурах хэмжээнд хүрсэн байв.

    1998 он гэхэд Ш.О- захирлын Мөнгө хөрөнгөтэй холбоотой олон зөрчлийг илрүүлж шүүхэд шилжүүлсэн байсан.

    Дээрх Ш.О-гийн хэрэг шүүхэд шилжиж, МоАХ эвслийн 2 дахь ЗГ буюу Ц.Элбэгдоржийн ЗГ- нь шүүхэд нэхэмжлэгч болж байжээ.

    Мөн Эрдэнэт үйлдвэрийн захирлын хугацаа дууссан байсан тул ЗГ-аас Ш.О-г дэмжихгүй гэдгээ илэрхийлж байж. Харин ЕТГ-ын дарга С.Баяр ЗГ-ын гишүүдэд хандан Ш.О-г дэмжихийг ятгадаг байжээ.

    Нэгэн удаа УИХ-ын чуулган дээр С.Зориг Ш.О-нь олон зөрчил гаргасан тухайлбал Казахстаны Балхашын зэс хайлуулах үйлдвэрт 10 сая долларын зэсийн баяжмал өгөөд мөнгөө авч чадаагүй байна. Тэр мөнгийг олж авбал төсөвт их нэмэр болно гэж байжээ.

    Хожим нь С.Баяр тэр 10 сая долларыг нь олж ирэх гэж Казахстан явж ч байжээ. Гэвч чадсангүй. Удалгүй 1998.07.20-орчимд Ц.Элбэгдоржийн ЗГ огцорч, бүх сайд нар үүрэг гүйцэтгэгч болов.

    Энэ үүрэг гүйцэтгэгч ЗГ зоригтой ажиллаж, 1998.08.20-ны үед Ш.О-г эрдэнэтийн захирлаас огцруулж, Д.Дорлигжавыг оронд нь томилжээ.

    Ерөнхийлөгч Н.Багабандийн зүгээс МоАХ эвслийн Е-сайдад нэр дэвшсэн хүмүүст Ш.О-г буцаан Эрдэнэтийн захирал болгох болзлыг тавьдаг байжээ.

    Энэ тухай е-сайдад нэр дэвшин 7 удаа буцаагдсан Да.Ганболд ТВ-гээр хэлж байв.

    Ш.ОТГОНБИЛЭГ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗСЭН ХҮМҮҮСЭЭ МӨНГӨӨР ӨӨРТӨӨ ТАТДАГ БАЙЖЭЭ:

    ********************************************
    Ш.О нь хөрөнгө мөнгө хаяж, өөртөө хэрэг болох хүмүүсийг татаж, хамааралтай болгохыг хичээдэг нэгэн байсан бололтой юм.
    —————-
    Томоос нь хэлбэл ерөнхийлөгч асан П.Очирбатын хуримын ордны хажууд баригдаж байсан байшинд хөрөнгө дутсан байсныг мэдэрч, туслалцаа үзүүлж, зузаан харилцаа тогтоосон гэдэг юм.
    Хожим нь Завханы нөхөн сонгуульд Ш.О-гийн эхнэр Туяа МАН-аас нэр дэвшиж, АН-аас П.Очирбатыг нэр дэвшүүлэхэд, тэрбээр нэр дэвшүүлэх хуулийн хугацааг дуусгаж байгаад нэрээ татан, Туяаг өрсөлдөгчгүй ялуулж байв. П.Очирбат энэ үйлдлээ тайлбарлахдаа: Би эдний гэр бүлд өртэй хүн гэх маягийн ганц л өгүүлбэр хэлж байжээ.

    ————
    1997-оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ш.О нь МАН-д мөнгөн хандив өргөж, Н.Багабандитай зузаан харьцаа үүсгэж байжээ. Хожим нь Н.Багабанди нь Ш.О-гийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Алтанхуягийг нэр дэвшүүлэн Е-прокурор, мөн Эрдэнэтээс гаралтай хуульч Ганбатыг нэр дэвшүүлэн Е-шүүгчээр томилуулж байв.

    ———–

    1995.03.01-нд Э.Бат-үүл Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авахад Эрдэнэтэд байдаг Бат-үүл, Дэлгэртуяа нарын найз Баасанханд, Алтаа нар нь Ш.Отгонбилэгийг дагуулж ирээд танилцуулж, тэд бүгд хамтдаа баярыг нь хуваалцан тэмдэглэж байжээ.

    Тэрнээс хойш Ш.Отгонбилэг, Бат-үүл нар гэр орноороо орж гардаг сайхан нөхөрсөг харьцаатай болсон гэнэ. “Дэлгэртуяагийн бичсэн Үүл бид хоёр номноос”

    —————

    “УИХ-ын гишүүн асан Д.Энхбаатар”

    “… С.Зориг Ш.Отгонбилэгтэй таарамжгүй харьцаатай байсан гэдгийг би мэднэ. ОХУ-ын Элчин сайд Павловын төрсөн өдөр болоод “Найрамдал” зусланд С.Зориг, Равдангийн Батаа, Ш.Отгонбилэг, би гээд хэдэн хүн очсон юм. Энэ үед зочид үг хэлж хундага өргөж байв. С.Зоригийг үг хэлэхэд Ш.Отгонбилэг таслаад орчихдог. “Би юм хэлж байна” гэхээр нь “Чи юу юм” гэдэг. “Сайд чинь байна” гэхээр “Өө тэгвэл хэл хэл” гэчихээд удалгүй “Дууссан уу сайдаа” гээд л. Ер нь Ш.Отгонбилэг их дээрэнгүй хандаж, С.Зориг уурласан байдалтай байсан…”Өдрийн сонин, 2000

    ———————

    Мөн Д.Энхбаатар нь С.Зоригийг Е-сайдад дэвших сургаар ЕТГ-ын дарга С.Баяр очиж, С.Зоригтой уулзан Эрдэнэтийн талаар барих байр суурийг нь тодруулдаг байсныг батлан хэлдэг юм.

    *********************************

    Э.БАТ-ҮҮЛ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШИЖ БАЙВ.
    *************************************************
    1998-онд Э.БАТҮҮЛ Е-сайдад нэр нь дэвшиж байжээ
    Ш.О-нь найз Бат-үүлтээгээ ярилцаагүй байна гэж огт байхгүй
    1998-онд Э.Бат-үүл Ш.О-той яг юун тухай ярилцаж байснаа олон нийтэд ил хэлж байсангүй.

    Мөрдөн байцаагч, ТЕГ-ынханд хэлж байсан байж мэднэ. Хавтаст хэрэгт хаалттай цөөн хуудас байгаа гэдэг ба тэнд Бат-үүлийн мэдүүлгүүд байж мэдэх юм.
    Мөн 1998.10.02-нд С.Зоригийг Е-сайдад нэр дэвшүүлэх МоАХ эвслийн бүлгийн хурал болох ёстой байжээ. Энэ хурал болсон бол С.Зоригийг төрийн хамгаалалтанд авах байсан гэнэ.
    Энэ хурал яагаад болсонгүй бэ? Энэ Хурлыг Хэн зохион байгуулах ёстой байв. Яагаад тэр хурлаа хийсэнгүй бэ?
    Мань Бат-үүл Ш.О найзынхаа гуйлтаар хурал хийх байснаа больчихсон юм биш биз гэж хардаж байна. Энэ чиглэлрүү сайн шалгалт хийх хэрэгтэй гэж үзэх хүмүүс олон байдаг.
    Ш.О-нь ерөнхийлөгч Н.Багабандид нөлөөлөх замаар Е-прокурор, Е-Шүүгчийг өөрийн хүнээр тавиулж байсан. Мөн Е-сайд Наранцацралт, хуульзүйн сайд Л.Цог нарыг нөлөөндөө оруулсан байсан.

    2000-оноос ХЗДХ-ийн сайд болсон Ц.Нямдоржийг ч нөлөөндөө оруулсан байх магадлал бий.——- —————
    Эцэст нь хэлэхэд: ————————–
    (1998-2013)-онд Ш.О-гийн багийнхан Шүүх, Прокурор, ЦЕГ-г хянаж байх үедээ Булганд нөлөөлсөн байж мэднэ.
    Хэргийн газарт буюу Булганы гэрт 1998.10.02-нд ХЭН ХЭН тамхи татаад будаатай шаазан аяганд үнсийг нь хийсэн бэ? Гэж Булганаас асуух хэрэгтэй юм.
    Мөн Булганы гэрт ЦЕГ-аас хорионы тууз татсан байжээ. Гэтэл Булган найз хүүхнүүдтэйгээ гэрээ цэвэрлэж, Стресээ тайлж байна гэх утгатай юм хэлж, Цус болсон шал, хана энэ тэрийг угааж байсан гэж Дэлгэртуяа Үүл бид хоёр гэх номондоо бичсэн байдаг.
    Энэ нь Мөрөн хэргийн газрын шалгалтыг стандарт бусаар чанаргүй хийж. Харин Булган хэргийн газрыг цэвэрлэх нэрээр бүх ул мөрийг нь балласан гэсэн үг юм.
    Энэ байдлаас харахад Булганд гаднаас нөлөөлсөн байж мэдэх ажгуу.

  2. Солиорчихсон. АН-д сэжигтэнүүд нь байгаад байхад намд нь элсэнгүүтээ эсрэг намаа гүжирдэж эхлэв. Ёстой л намынх нь дарга нь шар хаданд очиж эмчлүүл гэдэг нь үнэн бололтой. АН Баасанхүүгээр иймэрхүү л юм яриулах гэж намдаа авсан байх. Юу ч хамаагүй юм бурна шүү дээ энэ нөхөр.

  3. С.Зоригийг төрсөн ганц хүүгээ алсан хэргээр шоронд хэдэн жил сууж байгаад өршөөлөөр суллагдаж гараад 1 жилийн дараа талийгаач болсон Бошигт алсан гэж би боддогийшд…

  4. МАХН-МАН гэдэг бол улс төрийн байгууллагын нэр,байгууллагын нэр хүн ална гэж юу байхавдээ,харин Баасанхүү ингэж балайрахын оронд МАХН-МАН-ынхан,эсвэл энэ намын зарим нөхөд,үгүй бол энэ намын тэр тэр гэж ярьвал өр хэрэг,сонгууль албан тушаалын хэнээ туссан ажлын садаа гайнууд хол чимээгүй байгаасай,эдний хэрэг гэж юу байнаа

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ