Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах цогц төсөл хэрэгжүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК”-д ажиллаж, хэрэгжүүлж буй төсөл болоод цаашид хэрэгжүүлэх төслүүдтэй танилцсан юм. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК”-ийн гүйцэтгэх захирал С.Билэгсайханы танилцуулсанаар 2020 онд нийт 23 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс нэн тэргүүнд нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах  цогц төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэхүү цогц төслийн хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэл хийх төсөл, такси үйлчилгээг сайжруулах “Улаанбаатар такси- КАБ” төсөл, Авто зогсоолын төсөл, Сургуулийн автобус зэрэг төслийг хэрэгжүүлэх юм. Эдгээр төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийнэ гэдгийг уулзалтын үеэр онцолж байлаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...