16 дахь тохиолдлоор бүртгэгдсэн хүн ОХУ-д сурдаг оюутан

Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан нэг хүний давтан шинжилгээний хариу эерэг гарснаар Монгол Улсад  коронавирусний халдвартай хүний тоо дахин нэгээр нэмэгдэж 16 болсон. Халдвар авсан 16 дахь хүнээр бүртгэгдсэн иргэн нь  ОХУ-д сурдаг, 20 настай оюутан юм байна.

Тэрээр гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө хойд хилээр орж ирээд  Сэлэнгэ аймгийн төвд тусгаарлагдаж байсан юм байна. Давтан шинжилгээгээр халдвартай болох нь батлагдсан түүнийг Улаанбаатар хотод авчрахаар ажлын хэсэг Сэлэнгэ аймаг рүү зорьсон бөгөөд ХӨСҮТ-д авчирч эмчилгээ эхлэх ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...