Цоохор ирвэсний арьс өндөр үнээр зарах гэж оролджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 106 дугаар цэцэрлэгийн урд талын автомашины зогсоол дээр 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдөр нэн ховор амьтдын жагсаалтад багтдаг гурван ширхэг цоохор ирвэсийн арьсыг өндөр үнээр худалдахыг завдсан хэрэг гарчээ. Тухайн этгээдүүдийг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлсэн байна. Хэргийг цааш үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ