Ц.Элбэгдорж: Х.Баттулга хамгийн хортой хүн, би сөрж өрсөлдөнө

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж маргаашийн тусгай үүргийн нислэгээр ирэхээр болсон талаар хэвлэлүүд мэдээлсэн. Мөн  түүнийг онгоцноос буунгуут нь тусгаарлахгүйгээр хууль хяналтын байгууллагаас саатуулан Төв аймгийн цагдан хорих төвд тусгаарлан шалгах шийдвэр гаргасан гэж мэдээлж буй. Тэгвэл  экс Ерөнхийлөгч твиттерээрээ энэ талаар жиргэж санаа бодлоо илэрхийлжээ. Тэрээр “Сайн байцгаана уу. Нутгийн зүг хөлгийн эолооо залахад бэлэн болж байна. Улаанбаатараас Токиод МИАТ-ын онгоц буух  сайхан  мэдээ сонслоо. Эх нутагтаа очих  сургаар над руу ирэх дайралт ширүүсч байна. Гүтгэлэг  дайралт,  муу хэл ам намайг луам хурцалж, надад  эрч хүч нэмдэг юм. Монголын төлөө сонголтоо хийх  цаг  болж гэж жиргэжээ. Мөн цааш  нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг Монголд хамгийн хор уршигтай хүн гэж тодорхойлоод түүнийг  дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл халз өрсөлдөнө гэдгээ дуулгалаа.

-“Намайг  очих  мэдээг албаны шугамаар авсан нэгэн их цочин сандарчээ. Ирүүлэхгүй араас нь  гүтгэчихээд сууж  байх төлөвлөгөө нь нурж” Чамайг тэнд хорино” гэж хүртэл  бичүүлж сэвж,  айлгах гэж үзлээ. Ингэвэл  ирэхээ больчих  байх гэж тооцсон  бололтой. Би үүнийг хараад юу бодсоноо хэлчихэе. Хэрэв  Халтмаагийн  Баттулга Ерөнхийлөгч дараагийн сонгуульд  нэр  дэвшвэл би түүнтэй өрсөлдөх  болно гэдгээ үүгээр зарлаж байна. Учир  нь Х.Баттулга Монголын ард түмний язгуур  эрх  чөлөө,  хууль ёсонд  хамгийн хор уршиг бүхий албан тушаалтан юм. Түүний харь барьцаанаас Монол төрийг  аврах  чөлөөлөх нь Монголоо гэсэн хүн бүрийн нэн тэргүүний зорилт. Намайг Баттулга  махны машинаараа хэчнээн далайлгаж дарамтлах ,  яллах  гэж оролдлоо ч Монгол Улсын хууль, эрх ашгийг зөрчсөн  үйлдэл надаас нэг  ширхэг ч олж чадахгүй, надад  тийм зүйл байхгүй. Төрийнхөө хуулийг хүндэтгэж хар цагаанаа шударгаар ялгуулах нь миний хувьд  нэр төр, бахархал  байх болно. Эх орон эрх чөлөө хоёроо  бүтэн  байгаа цагт сонгууль,  талцал руу эргэж буцахгүй гэж би өөрөө хатуу шийдсэн байсан  юм. Гэхдээ хоргоож боргоогоод хандсан зүгт алхуулахгүй бол  тулгарах ямар  ч бэрхшээл сорилтоос надад хойш  суух шалтгаан байхгүй. Монголын ард түмний язгуур эрх  ашиг, ардпчилсан эрх чөлөөт сонголтын  хувь  заяа ард иргэдийн  маань эрх эрх  чөлөөт  байдал  миний эрхэм дээд  дуудлага, зорилт байсаар  байх болно” гэжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...