Энэтхэгийн Ерөнхий сайд ард иргэдээсээ уучлал хүслээ

Энэтхэг улс коронавирусний халдварыг тархаахгүйн тулд 21 хоногийн хөл хорио тогтоож иргэдээ гэрээс гарахыг хатуу хориглосноос хойш 6 дахь өдөртэйгээ золгоод байна. Тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди твиттерээрээ дамжуулан коронавирусний халдвараас сэргийлсэн хатуу хөл хорионыхоо төлөө ард иргэдээсээ уучлал хүсчээ. Тэрээр ард иргэдийнхээ амьдралд  хүнд байдал үүсгэсэндээ,  ялангуяа ядуу хүмүүст тун хэцүү нөхцөл байдал үүссэнд уучлал хүсэв.

“Хүмүүс надад уурлаж байгааг би мэдэж байгаа. Гэхдээ коронавирусний халдвартай тэмцэж, 1.3 тэрбум иргэнээ аюулт өвчнөөс хамгаалахын тулд эдгээр хатуу арга хэмжээг авахаас өөр аргагүй байлаа” гэжээ.

Тус улсад 1000 хүн уг өвчний халдвар  аваад  байгаа юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...