Москва: Хүнсээ цуглуулахаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй байхыг анхаарууллаа

ОХУ-ын Засгийн газраас коронавирусний халдвараас сэргийлэхийн тулд Москва хотод өнөөдрөөс эхлэн хөл хорио тогтоожээ. Тодруулбал иргэдээ эмнэлэг, эмийн сан болон,  хүнсний дэлгүүр  орох, хогоо асгах, нохойгоо салхилуулахаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй байхыг хотын дарга Сергей Собянин ням гарагийн үдэш анхааруулж зарласан байна. Иргэд хүнсний дэлгүүр орохдоо гэрээсээ 100м орчим холдохгүйгээр хүнсээ цуглуулахыг, дулаан орж буй хэдий ч амралтын өдрүүдээр олон нийтийн газар очих, аялж зугаалахгүй байхыг  зөвлөсөн  байна.

Тус хотод коронавирусний 1000 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...