Тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван хүнээс коронавирус илэрлээ

Сөүл-УБ, Берлин-Улаанбаатарын тусгай үүргийн нисэх онгцорр ирсэн гурван хүний шинжилгээний хариу өнөөдөр оройн 20 цагт эерэг буюу коронавирусний халдвартай гэж гарчээ. Эдгээр  хүмүүст шаардлагатай тусламж үйлчилгээг  үзүүлж эхэлсэн  байна. Мөн хавьтлуудыг нарийвчлан судалж байгаа ажээ.

Халдвар гарсан орнуудаас иргэдээ авчрахдаа эрсдэл байгаа гэж тооцоолсон  тул иргэдийг нэг бүрчлэн тусгаарласан. Хүн  амны дунд  халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Францаас  Берлинээр дамжин ирсэн иргэний бие хүнд  байгаа бөгөөд шаардлагатай тусламж, арга хэмжээг авч байгаа юм байна.

Монгол Улсад  Коронавирусний халдвар илрэх нь цаг хугацааны л асуудал байсан. Яамнаас шаардлагатай бүхий л  арга хэмжээг  цаг алдалгүй авч байгаа тул сандарч дархлаагаа унагалгүй тайван  байхыг Эрүүл мэндийн  яамнаас анхаарууллаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

АТГ: Ерөнхий сайдын нэр дурдагдсан гомдол, мэдээлэлд хяналт шалгалт хийж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн болон...

ТҮЦ муухай ч хүний эрхийн зөрчил илүү ноцтой шүү, Х.Нямбаатар аа

Нийслэл Улаанбаатарын "Үнэн зоригт" дарга Х.Нямбаатарын шийдвэрээр муу нэртэй...

Сурагчид электрон тамхийг хүнсний жижиг дэлгүүрүүдээс худалдан авдаг гэж хариулжээ

ЭМЯ-ны хүсэлтээр ДЭМБ Монгол Улсын электрон тамхины зах зээл,...

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

Энэ сарын 16-18-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд “Илүү их...