300 гаруй байгууллага бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдээ багасгасан цагаар ажиллуулж байна

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын  “Хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай” албан даалгаварын  дагуу, хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хандлагыг төлөвшүүлэхэд, байгууллагын “Эцэг, эхийн зөвлөл”-тэй хамтран ажиллаж, харьяа байгууллага, орон нутгийн нэгжүүдэд зөвлөмжийг хүргүүлсэн юм. Энэ зөвлөмжийн хүрээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, шинэ төрлийн корона вирусээс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг “Эцэг, эхийн зөвлөл”-өөр дамжуулан хэрэгжүүлж  байна. Одоогоор тус газраас нийслэл, 199 сум, 1354 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн “Эцэг эхийн зөвлөл”-д зөвлөмж хүргүүлжээ.   Энэ ажлын үр дүнд нийслэл болон долоон аймгийн Засаг дарга байгууллагын албан хаагчдаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж багасгасан цагаар ажиллах, 347 байгууллага 0-5 болон 0-12 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг багасгасан цагаар ажиллуулах шийдвэр гарган хэрэгжүүлж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...