Билл Гэйтс хүмүүнлэгийн ажилдаа анхаарахаар шийдэж Майкрософтыг орхилоо

Дэлхийн тэрбумтнуудын нэг Билл Гэйтс “Майкрософт” болон “Бэркшэйр Хатавэй” компаниудын удирдлагын ажлаас хөндийрч, чөлөөнд гарч буйгаа баасан гарагт зарлалаа. Өдгөө 64 настай Билл Гэйтс хүмүүнлэгийн ажилдаа илүү цагийг зарцуулахын тулд ийнхүү  дээрх ажлаа орхихоор шийдсэн  байна.

“Майкрософт” корпорацаас гаргасан мэдэгдэлдээ манай компани цаашид  ч Биллийн зөвлөгөө, технологийн санаа санаачилгуудыг бүтээгдэхүүн, үйл  ажиллагаандаа тусгаж явах болно. Дэлхий дээрх хүн бүрийг, байгууллага бүрийг илүү амжилтад  хүргэх гэсэн бидний зорилгод хамтран зүтгэж байсан  Биллд туйлаас баярлаж байна гэжээ.

Билл Гэйтс нь дэлхийн хамгийн баян хүний жагсаалтад Амазон компанийн Жефф Безосын дараа буюу хоёрдугаарт жагсдаг бөгөөд  нийт 100 тэрбум долларын хөрөнгөтэй ажээ. Тэрээр “Билл ба Мэлинда” сангаар дамжуулан 2008 оноос хойш
дэлхийн дулаарал, аж үйлдвэр, боловсролын салбарт хүмүүнлэгийн үйл хийж ирсэн юм.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...