Нийслэлийн Чингэлтэй дүүрэг бужигнаж эхэллээ. Энэ бужигнаан коронавирүсийн халдвартай ямар ч хамаагүй. Харин МАН доторх эрх мэдэлд шунасан улстөрчдийн зодоон төрийн ажлыг барьцаалах хэмжээнд очтолоо газар авчээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлчээр Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо хуралдахдаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг ямар ч өрсөлдөгчгүйгээр даргаараа сонгосон байдаг. Чөлөөт өрсөлдөөнийг боомилж, анхнаас нь хатуу хайрцагласан энэ хурлын дараа баахан гомдол хөвөрч байсныг уншигчид санаж байгаа байх.
Энэ хурлын дараа УИХ-ын гишүүн Д.Ганболд, дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нарыг МАН-ын Бага хурлын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр гаргсан. Зарим хэвлэл дээрх хоёр эрхмийг намаасаа хөөсөн хэмээн мэдээлж байв. Гишүүн Д.Ганболд өмнө нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан, Д.Бат-Эрдэнийн тухайд нийслэлийн Автозамын газрын даргаар ажиллаж байсан, өөрийнхөө нэрийг сольж ахынхаа нэрийг зээлдэж залилан хийсэн гэдгээрээ олонд танигдсан нэгэн.
Товчхондоо бол Д.Ганболд, Д.Бат-Эрдэнэ нар МАН доторх “60 тэрбум”-ын бүлэглэлд харьяалагддаг гэж хэлж болно. Сайн гэхээсээ илүүтэйгээр саар муу үйлдлээрээ олонд танигдсан бохирдуу намтартай улстөрчид. Тэднийг намаасаа шахах, эрх мэдлийг нь булаан авах ажиллагааг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг нар захиалсан гэж өөрсдөө хэлдэг. Эндээс харвал Чингэлтэй дүүргийн МАН-ын хороог УИХ-ын гишүүд нь өөрсдөө бужигнуулж, хагаралдуулж байгаа нь тодорхой байна. ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ хуулийг удаа дараа ноцтой зөрчсөн хэмээн МАН-ын бүлгийн төлөөлөгчид үзэж байгаа гэсэн.
Дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийг огцруулаад түүний оронд МАН-ын хорооны дэд дарга Л.Ариунтуяаг сонгосон тухай эх сурвалжууд мэдээлж эхлэв. ИТХ-ын 35 төлөөлөгчийн 19 нь хуралдаад 100 хувийн саналаар чөлөөлөхөөр шийджээ. Мэдээж нэгийгээ огцруулж нөгөөгөө дарга болгосон хурал үдэш орой хүртэл үргэлжилж зодоон цохиондоо тулах дээрээ тулсан дуулдав. Л.Ариунтуяа хэмээх бүсгүй УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг нараар крандуулж Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргаар сонгогдсон тухай одоо ид шуугиж байна.
Чингэлтэйн МАН-ынхны зодоон үүгээр дуусахгүй бололтой. Дараагийн алхам нь дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг ч огцруулахаар төлөвлөж байгааг эх сурвалжууд мэдээлэв. Дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Засаг дарга Ж.Эрдэнэбатыг огцруулах санал гаргачихсан. Удахгүй нийслэлийн Засаг даргад хандах ажээ. МАН доторх энэ зодооноос болоод Чингэлтэй дүүргийн ИТХ ажлаа хэвийн явуулах боломжгүй болж, тогтсон муу жишгийн дагуу өрөө сав, ширээ сандлаа булаацалдсан байдалтай байна. Сөргөлдөгч талууд харилцан шүүхдэлцэнэ гэсэн ганц тайлбарыг одоогоор хэлж сууна.
МАН н сүйрэл эхэллээ. Ганц гялайх дүүргээ хувааж бусдын хоол болох гэж Аюур ч угаасаа л ийм л хүн шүү дээ. Ариунтуяа гэх эмэгтэйн шуналыг дараа нь өөрөө дийлэх үү. Удахгүй өөрөө амсах л байх нэгдсэн хүмүүс нь юу ч мэдэхгүй төлөөлөгч нар иргэдийн төлөө бус хувийн шуналд автагсад
Поп 5 аасаа хамгийн зөв нь Аюурсайхан. Өрсөлдөөнтэй бх тусмаа зөв хүнээ гаргана. Өрсөлдөөн бх хэрэгтэй. Харин аймгуудынх шиг хулгайч, алуурчин гаргаж болохгүй, Хүүкийн амьгүй албат, бууны нохой л байж болохгүй.
Ayuursaihan gishuun yamar ajil hiisen hun be. Ene 4 jild manai horoond yamarch ajil his ih Olajuwon harsangui
Аюур шал худлаа гишүүн тойрогтоо л лав юу ч хийгээгүй тойрог олдохгүй нь гэж айгаад дүүргийг ингэж тараалаа. Удахгүй өөрөө ч унах нүхээ ухаад олон хүн дагуулах нээ хөөрхий
батэрдэнэ эрдэнэбат 2 угаасаа ганболдын хүмүүс шүүдээ тамгын дарга гэж цэргийн захиран тушаах араншинтай маш их зантай ямар ч чадваргүй хүний хог нэг хачин нөхөр бас байдаг. аюурсайхан энэ дүүргийг энэ луйварчидаас салгах нь маш зөв,1 жишээ бол батэрдэнийн уурын зуух 39 р сургуулийн бүх газрыг булааж авсан батэрдэнэ бол нэрээ сольсон маш их маапантай нөхөр эрдэнэбат дүүргийн төрийн сагийн даргаар ганболдын үед ажиллаж төсвийн мөнгөөр хөлжсөн нөхдүүд.
Ми овогт Энколд, Д.Ганболд мэтийн хятадын ЭРЛИЙЗҮҮДЭЭР лав л энэ дүүргийг удирдуулахгүй. Эдний гар хөл болсон амьгүй 2 албат нь боловсролгүй, нэрээ сольж хуурамч дипломтой Д.Батэрдэнэ, 200 саяар хаус барьж хүний аминд хүрсэн Ж.Эрдэнэбат нар бүгд МАНАН-ийн эд эсүүд…наанаа сайхан сайхан ажил хийж иргэдэд харагдаж байгаа мэт боловч цаанаа хийгдэж буй ажлын төсвийг хэд дахин нэмэж тендер нэрийн дор өөрсдийн хүрээний компаниудад өгч хувь хүртэж явдаг нөхдүүд. Өөрөөр хэлбэл хонины арьс нөмөрсөн чононууд…Энэ он удаан жилийн бугшсан идээ бээрийг шахаж цэвэрлэж байгаа Хүрэлсүх болон Аюурсайханд харин ч Чингэлтэычүүд талархах хэрэгтэй. Цаана өшөө маш олон нарийн идэж уудаг санхүүгийн схем шахуу зүйл бий…Тэр нь илэрчихгээд амь тавих нь аргагүй шүү дээ…
Хуулийн хүрээнд олонхоороо шийдсэн л гэж ойлгогдож байна ш дээ. Миний мэдэхийн л насаараа чингэлтэйгээс хооллосон хүн бол Алдарт Бат-Эрдэнэ. Залуу үедээ ажлаа ѳгѳѳ. Болохгүй болоол чѳлѳѳлсѳн биз
хааны алба халаатай эзний алба ээлжтэй