2020 оны төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасарч болзошгүй

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар зарим мэдээллийг өглөө. Тэрбээр ярихдаа “Татвар төлөх хугацааг хоёр сараар хойшлуулах хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барих боллоо. Нүүрс, газрын тос экспортлохын тулд БНХАУ-ын талтай ойлголцох ёстой. Одоогийн байдлаар улсын төсвийн орлого 202.7 тэрбум төгрөгөөр тасалдаад байна. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр байвал нэг их наяд төгрөгийн орлого дутна.

Төсвийн тодотгол хийх хэрэгтэй гэж зарим хүн байр сууриа илэрхийлж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэж бий. Энэ хуульд ямар нөхцөлд төсөв тодотгох вэ гэдгийг тодорхой заасан. Одоогоор төсөв тодотгох шаардлага байхгүй. Харин сайд нар, төсвийн ерөнхийлөн захирагч нар өөр өөрийн багцдаа тохируулга хийх бүрэн бололцоо бий.

ААН-үүдийн зээлийн хүүг царцаах тухайд энэ бол Монголбанкны шийдэх асуудал. Арилжааны банкууд, ААН-үүдийн байгуулсан гэрээний дундуур Ч.Хүрэлбаатар орж болохгүй” гэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...