Бага насны хүүхэд оройтож унтах нь илүүдэл жинтэй болгодог

Зургаан нас хүртэлх бага насны хүүхэд оройтож унтдаг хэвшилтэй байх нь хүүхдийг хэт таргалалттай болгодог гэдгийг судалгаагаар баталсан талаар Хүүхдийн өвчин судлалын сэтгүүлийн мягмар гарагийн дугаарт нийтэлжээ.  Шведийн Каролинска институтийн Хүүхдийн өвчин судлалын профессор Клауд Маркусын хэлснээр Шведэд 107 хүүхдэд жилийн турш ажиглаж явуулсан судалгаагаар 21 цагаас хойш  унтдаг хүүхдүүд бусдаасаа илүү бүдүүн гэдэстэй,  жинтэй байжээ. Тодруулбал орой унтдаг 64 хүүхэд нь бусдаасаа хамаагүй илүү жинтэй байсан  аж.  Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ нойр авах болон хооллоход анхаарч 21 цагаас өмнө тогтмол  унтуулж сургахыг Клауд Маркус эмч зөвлөсөн  байв. Хүүхэд  байхад  тогтсон илүүдэл жин хаягдахдаа удаан,  ирээдүйн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлдөг ажээ.

2030 он гэхэд дэлхий даяар 250 сая хүүхэд илүүдэл жинтэй байна гэсэн ДЭМБ-ын  тооцоо байдаг байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...