Бөөр шилжүүлэн суулгах 202 дахь мэс заслыг амжилттай хийв

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг Бээжин хотын Чаояанг эмнэлгийн Урологийн тасгийн эрхлэгч Han Xiu Wu эмчтэй хамтран Монгол Улсад анх удаа хэвлийн арын зайн хүрцээр “Laparoscopic donor nephrectomy” мэс заслыг амжилттай хийлээ.

Энэ нь донороос бөөрийг авахдаа хэвлийн арын зайн хүрцээр дурангийн аргаар авч реципиентэд суулгах шинэ технологи ажээ. Мөн реципиентэд суулгац бөөрийг хөргөх шинэ технологийг ашиглан -4-6 хэмд хүйтэн байлгаж, суулгац бөөрийг хэвлийн шулуун булчингийн ард, давсагны урд байрлуулан 202 дахь мэс заслаа амжилттай хийлээ.

Ийнхүү Монгол эмч нар дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хийгддэг мэс засал, шинэ дэвшилтэт технологиудыг эх орондоо нэвтрүүлэн нутагшуулсаар байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болжээ. Энэ үеэр хотын...

Дугуй болон мопедын тусгай эгнээг тэмдэглэх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-аас авто замын баруун хөвөө...

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...