Оскарын 92 дахь удаагийн наадмын шилдгүүд тодорч байна

Холливудын нэр хүндтэй наадам болох кино урлагийн шилдгүүдийг тодруулах 92 дахь удаагийн Академи авардс буюу Оскарын шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Dolby” театрт болж шагналтуудаа тодруулж байна. Тус наадмын “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналыг жүжигчин Брэд Питт “Холливудад нэгэн удаа” /Once Upon a Time in Hollywood/ кинонд бүтээсэн дүрээрээ хүртлээ.

Найруулагч Квентин Тарантиногийн бүтээсэн уг кинонд 1960-аад оны сүүлчээрх Холливудын тухай мөн жүжигчин Рик Далтон болон түүний орлон тоглогч Клифф Бутын амьдралын тухай өгүүлдэг байна. Тус киног бүтээгчид мөн “Production design” номинацид өрсөлдөж Оскар авч чадлаа. Харин шилдэг  туслах эмэгтэй дүрийн эзнээр жүжигчин Лаура Дерн “Marriage Story”киногоор хүртэв.

Мөн БНСУ-ын найруулагч Бон Жүүн Хо болон Хан Жин  Вон нарын “Parasite” кино “Original screenplay”  төрөлд оскар хүртлээ. Тус кино үүнээс гадна Гадаад хэлтэй кино, “Production design” гэсэн хоёр төрөлд нэр дэвшсэн юм. 

Өнгөрсөн онд дөрөв дэх бүлгээ гаргасан “Toy story 4” хүүхэлдэйн кино шилдэг хүүхэлдэйн киногоор шалгарч оскарын эзэд боллоо.

Оскарын бусад номинацийн эзэд хараахан тодроогүй байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...