Коби Брайантын эхнэр золгүй ослын талаар анх удаа ам нээлээ

 Нисдэг тэрэгний ослоор охины хамт харамсалтайгаар амиа алдсан домогт сагсанбөмбөгчин Коби Брайантын эхнэр Ванесса өчигдөр инстаграмдаа золгүй ослын талаар сэтгэгдлээ оруулжээ.  Ослоос хойш анх удаа тэрээр ийнхүү олон нийтэд  хандаж мэдээлэл хуваалцаж буй нь  энэ юм. Ванесса гайхалтай сайн нөхөр, ухаалаг,  бяцхан охиноо гэнэт алдсан хүнд хэцүү үед сэтгэлийн дэм өгч буй сая, сая хүмүүст талархаж буйгаа илэрхийлээд яг одоогийн сэтгэлийн зовлонгоо үгээр илэрхийлж чадахгүй байна гэсэн  байв.

“Бие, биедээ маш  их хайртай байсан аав, охин хоёр ямартай ч хамт байгаа гэдэг нь  миний сэтгэлийг жаахан ч атугай тайвшруулж байна. Тэдэнгүйгээр цаашдын  амьдралаа төсөөлөх үнэхээр хүнд байгаа ч Кобе болон, Гиги охиныхоо төлөө өглөө бүр сэрэх болно. Тэднийгээ гэсэн бидний хайр төгсөшгүй бас хэмжээлэшгүй. Бид үргэлж хамт  байх болно” гэж Ванесса бичээд ослоор  амиа алдсан долоон хүний гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байв.

https://www.instagram.com/p/B77K8XWDY7O/?utm_source=ig_web_copy_link

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтны хэргийг Шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2026 оны 8 дугаар сарын 10-наас 14-ний...

Бумбат рашаанд 16.9 мянган м³ хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх...

Монголын баг олон улсын газарзүйн XXII олимпиадаас алтан медаль хүртлээ

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 2026 оны 8...