Домогт сагсанбөмбөгч Коби Брайант нисдэг тэрэгний ослоор нас барлаа

Домогт сагсанбөмбөгчин, олимпын хошой аварга, Үндэсний сагсан бөмбөгийн холбооны таван удаагийн аварга Коби Брайант нисдэг тэрэгний ослын улмаас өчигдөр амиа алджээ.

Сагсанбөмбөгчний сууж явсан  нисдэг тэрэг Лос-Анжелес хотын ойролцоо осолдсон ба Коби Брайант охины хамт амиа алдсан байна. Мөн тэднээс гадна 7 хүн амиа алдсан аж.

Цогцсуудыг таних болон ослын  шалтгааны тодруулахаар  ажиллаж буй бөгөөд Orange County дунд сургуулийн охидын сагсан  бөмбөгийн багийн  шүүгч  Christina Mauser гэх эмэгтэй мөн  энэ ослын улмаас амиа алдсан нь тодорхой болоод байна.

image

Коби Бин Брайант бол NBA буюу АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны мэргэжлийн сагсанбөмбөгчин юм. Тэрбээр “Лос-Анжелес Лейкерс” багт хүчин зүтгэж байсан бөгөөд зөвхөн тус багт 20 улирал дараалан тогложээ. Бүх оддын тоглолтод 18 удаа оролцож, улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогч болж байв. Мөн плей-оффын шувтаргын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хоёр удаа дараалан хүртсэн байна. Бямба гарагаас ням гарагт шилжих шөнө Леброн Жеймс түүний амжилтыг эвдэх хүртэл Брайант 33643 оноотойгоор NBA-гийн түүхэн дэх хамгийн амжилттай сагсанбөмбөгчдийн жагсаалтад гуравдугаарт бичигдэж байлаа.

Тэрбээр АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2008, 2012 оны Олимпын наадамд түрүүлж, 2007 онд Америкийн аваргын цомыг хүртжээ.

Коби Брайант “Оскар”-ын шагнал хүртсэн анхны сагсанбөмбөгч болсон билээ. Тэрбээр зодог тайлахдаа бичиж байсан “Хүндэт сагсан бөмбөг танаа” /Dear Basketball/ шүлгээрээ найруулагч Глэн Кийнтэй хамтран анимейшн бүтээсэн бөгөөд 2018 онд энэхүү бүтээлээрээ шилдэг богино хэмжээний анимэйшн киноны төрөлд Академийн шагналыг хүртсэн юм.

Коби Брайант 41 настай байжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...