Отгонтэнгэр хайрханы бэлд олгосон ашигт малтмалын лицензийг цуцална

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн”-д оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг товч танилцуулж,  зарим үүрэг даалгаврыг өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ, Засгийн газраас Сахилга хариуцлага дэг журмыг чангатгаж, Иргэн төвтэй засаглалыг хэрэгжүүлэн  2018, 2019 онд тодорхой үр дүнгүүд гаргалаа.

МИАТ, Эрдэнэс таван толгой, Эрдэнэт үйлдвэр, зэрэг төрийн өмчит үйлдвэрийн газрууд хуримтлагдсан өрнөөс гарч, анх удаа цэвэр ашигтай ажилласан. Газрын тос, гангын боловсруулах үйлдвэр, УЦС,  Сайжруулсан түлшний үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг  эхэлж, дотоодын ажиллах хүчинд тулгуурлаж төмөр зам, автозам барьж, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, зэрэг 338 объект шинээр ашиглалтад оруулж, 1800 гаруй км хатуу хучилттай авто зам барилаа. Цаашид бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлж, цахилгаан эрчим хүчний хангалтыг нэмэгдүүлэх, 2020 онд бүх аймгийн төвийг хатуу хучилттай автозамаар холбох, хүнсээ дотоодоосоо бүрэн хангах, атрын аяныг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарна гэв.

Мөн нийслэлд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авсан арга хэмжээний үр дүнд Улаанбаатарын утаа 40-50 хүртэл хувиар буурсныг судалгааны байгууллагууд танилцуулж байна. Орон нутагт, аймгуудад хотод энэ туршлагыг авч ажиллах хэрэгтэй гээд аймаг орон нутгийн удирдлагуудын саналыг сонсч асуултад хариулав.

Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын дүнд Завхан аймагт  олгогдоод байсан уул уурхайн лиценз цэгцлэгдэж, 50 хувь  буурсан ч Отгон сум дахь Отгонтэнгэр хайрханы бэлд лиценз эзэмшигч этгээдүүд  олборлолт хайгуул хийж эхэлсэн нь орон нутгйин удирдлагын төвшинд шйидвэрлэх боломжгүйг Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан мэдэгдсэн. Энэ асуудлыг  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхааралдаа авч шийдвэрлэнэ гээд Төрийн тахилгат, ард иргэдийн шүтээн хайрханд олборлолт хайгуул хийхийг зөвшөөрөхгүй. Лицензийг цуцална гэдгээ мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Онгоцны түлшийг зөвхөн ОХУ-аас авах төслийг АН-ын бүлэг дэмжсэнгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсад...

Б.Найдалаа: Иргэдээс бидэнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай болон Төгрөг нууртай холбоотой, ноцтой баримт ирсэн

ХҮН намаас УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой сүүлийн үед яригдаад...

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...