Home Онцлох Сургууль, цэцэрлэгүүдийг гуравдугаар сарын 2 хүртэл хаахаар шийдвэрлэв

Сургууль, цэцэрлэгүүдийг гуравдугаар сарын 2 хүртэл хаахаар шийдвэрлэв

0
Сургууль, цэцэрлэгүүдийг гуравдугаар сарын 2 хүртэл хаахаар шийдвэрлэв

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2 хүртэл хаах шийдвэрийг гаргалаа. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл санал оруулсныг Онцгой комисс дэмжив. Энэ шийдвэрийг гарсан өдрөөс эхлэн улс даяар мөрдөхөөр заажээ.

Монгол Улсад шинэ төрлийн коронавирүсээр халдварласан тохиолдол илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс дээрх шийдвэрийг гаргасан юм байна. Энэ шийдвэрийг ерөнхий боловсролын сургуулиуд өмчийн хэлбэр үл харгалзан мөрдөнө.