Ч.Улаан: Явахаасаа өмнө хуралдахыг Дэд хорооны дарга, гишүүдээс хүссэн ч хүлээж аваагүй

Германд томилолтоор ажиллаж байгаа сайд Ч.Улаан хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан тайлбар ирүүлснийг бүрэн эхээр нь нийтлэв. Сэтгүүлчид Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар хуралдах УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны гадаад томилолттой холбоотойгоор хойшилсон талаар нэлээн асууж сураглаж байгаа тул сайдаас тодруулж мэдээлэл авснаа та бүхэнд дамжуулж байна.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: ХБНГУ-д жил бүрийн 1-р сард зохион байгуулагддаг Хөдөө аж ахуйн сайд нарын дэд хэмжээний уулзалт, “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармагт оролцохоор энэ сарын 16-23 хүртэл ажлын айлчлалаар явсан. Халдашгүй байдлын дэд хороогоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэхийг мэдэж байсан учраас явахаас өмнө хуралдахыг дэд хорооны дарга гишүүдээс хүссэн ч хуралдаагүй.

ХБНГУ-д зохион байгуулагдаж байгаа Хөдөө аж ахуйн сайд нарын дэд хэмжээний уулзалтад олон улсын Хөдөө аж ахуйн сайд нарын бага хурлыг удирдах байсан тул томилолтоо хойшлуулах боломжгүй байсан. Тиймээс Халдашгүй байдлын дэд хороо хуралдахдаа ирцэнд авахыг хүсч өөрийн саналаа нууцын зэрэглэлтэйгээр 2020 оны 1-р сарын 16-нд албан бичгээр хүргүүлсэн. Тиймээс миний ажлын айлчлал Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан хойшлох шалтгаан болох учиргүйг албан ёсоор хэлье.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...