Home Нийгэм Монголчууд АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 ангиллын визийн хугацааг сунгав

Монголчууд АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 ангиллын визийн хугацааг сунгав

0
Монголчууд АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 ангиллын визийн хугацааг сунгав

АНУ Монгол Улсын иргэдийн түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 ангиллын визийн хугацааг 2021 он хүртэл сунгасан байна. Энэ талаар Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.

Монгол Улс 2018 онд анх удаа АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H2 хөтөлбөрт багтсан. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-нд тус улсад H2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарлаж, манай улс H2A болон H2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын нэг болсон.