Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулах талаар иргэдээс санал авч эхэллээ

Жил бүр “Орон нутгийн хөгжлийн сан”/ОНХС/-ийн санал авах үйл ажиллагаа 1 дүгээр сарын 1-ээс 5 дугаар сарын 31-ий өдрүүдэд явагддаг. ОНХС бол иргэдийн саналд тулгуурлан зарцуулагддаг төсөв юм. Өөрөөр хэлбэл энэ сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар Монгол Улсын иргэн бүр саналаа гаргах эрхтэй. Баг/Хорооны Засаг дарга нь ОНХС-ийн санал авах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй бол Баг/хорооны Иргэдийн нийтийн хурал/ИНХ/-ын дарга нь ОНХС-ийн санал эрэмбэлэх, батлах ИНХ-ыг зохион байгуулах үүрэгтэй.

ОНХС-ийн санал өгөх хэлбэр: 

1. Санал асуулгын хуудас бөглөх 

Иргэн бүр ОНХС-ийн хөрөнгөөр тухайн амьдарч буй баг/хороондоо юу хийлгэх хүсэлтэй байгаагаа санал асуулгын хуудсанд бөглөх юм. Санал асуулгын хуудсыг ихэвчлэн айл өрхүүдээр явах байдлаар бөглүүлдэг. Хэрэв таны гэрт саналын хуудас очоогүй, та хуудастай таарч бөглөөгүй бол баг/хорооныхоо байранд очиж Засаг даргадаа хандан саналаа өгөх боломжтой.

2. Бүлгийн ярилцлага

Бүлгийн ярилцлага хэлбэрээр санал авахдаа 50-аас доогүй/сум/дүүргийн төвөөс алслагдсан баг/хорооны хувьд 30-аас доошгүй/ иргэн сайн дураараа бүлэг болон 2-оос доошгүй удаа хуралдсаны үндсэн дээр нэгдмэл саналаа гаргаж, гаргасан жагсаалтаа баг/хорооны Засаг даргадаа уламжилдаг.

3. Цахим хэлбэр

Техник технологи дэвшиж байгаа өнөө үед мөн та цахим хэлбэрээр саналаа гаргах боломжтой юм. Гэхдээ тухайн орон нутгийн удирдлага ОНХС-ийн саналыг цахим хэлбэрээр хэрхэн авахаа шийдвэрлэнэ. Тухайлбал нийслэл хотын хувьд Smart UB гар утасны аппликэйшнд ОНХС-ийн санал авах цэсийг суулгасан бөгөөд одоогоор нийслэлийн дүүргүүдийн зарим хороонд санал авах ажлыг эхлүүлээд байгаа бол Дархан-Уул, Сэлэнгэ, Баянхонгор аймгууд цахим саналд зориулсан платформ болон аппликэйшнүүдийг бий болгон туршиж байна.
Хэрэв цахим хэлбэрээр санал авах тохиолдолд 30-аас доошгүй хоногийн турш тогтсон цахим хаяг, цахим хуудсаар саналыг хүлээн авахаар журамласан.

“Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгийг дараах зүйлд зарцуулахыг хориглоно:

     – Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргээс бусад хөтөлбөр, арга хэмжээ;
– Улс төрийн нам, төрийн бус байгууллагын зарлага;
– Үндэсний их баяр наадмаас бусад баяр, наадам, ойн арга хэмжээ, шашны зан үйл болон ёслолын зардал;
– Нийтийн эрх ашигт нийцээгүй үйл ажиллагаа;
– Зээл олгох, санхүүгийн үр дагавар бүхий баталгаа гаргах, хохирлыг нөхөн төлөх үүрэг авах;
– Орон нутгийн иргэдийн санал аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээ;

Иргэд ийнхүү саналаа гаргахаас гадна 5 дугаар сарын 31-ээс өмнө зохион байгуулах, саналуудыг хэрэгцээ шаардлагаар нь эрэмбэлж, баталгаажуулах ОНХС-ийн санал эрэмбэлэх, батлах ИНХ-даа заавал оролцох шаардлагатайг мартаж болохгүй! Баг/хорооны ИНХ-ын товыг ИНХ-ын дарга болон Засаг даргаасаа тодруулах боломжтой.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...