Н.Номтойбаяр: Улс төрийн захиалгаар хөдөлдөг хуулийн байгууллагуудыг ичээмээр байна

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналаа АТГ-аас Улсын ерөнхий прокурорт хүргүүлсэн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар гишүүн Н.Номтобаяраас тодруулав.

-Таны бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах санал гарсан гэдэг мэдээлэл үнэн үү?

-Надад энэ талаар албан ёсоор мэдэгдсэн, хандсан зүйл одоогоор алга. Би хэвлэлээс л ийм мэдээлэл олж харлаа. Би өмнөх долоо хоногт хэвлэлийн бага хурал хийхдээ миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа оруулаад ирээсэй гэж хүсэж байгаагаа ч хэлсэн.

-Та яагаад ингэж хүсэх болов. Халдашгүй дархан байдлаа алдах нь албан тушаалтны хувьд хүсээд байх зүйл мөн гэж үү?

-АТГ, цагдаа болон хууль хяналтын байгууллагууд яаж улс төрийн захиалгаар ажиллаж байгааг олон нийтэд илчлэх боломж юм. Харин үнэхээр бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал орж ирээд УИХ-аар хэлэлцэх болбол нээлттэй байхыг л шаардана. Би нэрээ цэвэрлэе, олон нийт дүгнэлтээ хийг.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Зэвсэгт хүчний бүх анги, салбарт эрсдэлийн хяналт шалгалт хийжээ

Батлан хамгаалах салбарын хэмжээнд цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Эхнэр, нөхөр хоёрыг барьцаалж, 1.5 тэрбум төгрөг нэхжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн байр руугаа явж байсан...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...