Гуравдугаар эмнэлэгт ЭМД-аараа MRI оношилгоо хийлгэх боломжтой боллоо

Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлэг бөгөөд өнөөдрийг хүртэл MRI оношилгоог зүрх судас, тархи, мэдрэлийн эмгэгтэй хүмүүст үзүүлж чадахгүй байв. Тэгвэл тус эмнэлэг соронзон резонанс томографийн аппараттай болжээ.  Мөн энэ оны зургадугаар сард тус эмнэлэг дээр зүрх, тархины судсан дотуур эмчилгээ, оношилгоог явуулах хамгийн сүүлийн, дэлхий дээр цөөн тоотойгоор үйлдвэрлэгдсэн “Philips” брэндийн ангиографийн аппаратыг суурилуулсан  юм. Ингэснээр эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд ойр хавийн хувийн эмнэлэг рүү явж чирэгдэл үүсэхээргүй эрүүл мэндийн даатгалаараа өндөр түвшний MRI оношилгоог хийх боломжтой болсон байна.

Дээрх хоёр аппаратыг суурилуулахад нийт 4.5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

1 сэтгэгдэл

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга...

Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...