Home Дэлхий 112 жилийн өмнө бичсэн захиаг барилгын хананаас олжээ

112 жилийн өмнө бичсэн захиаг барилгын хананаас олжээ

0
112 жилийн өмнө бичсэн захиаг барилгын хананаас олжээ

Нью Жерси  мужийн Монтклэйр их сургуулийн барилгыг  сэргээн засварлаж байсан барилгачид хана нураах явцдаа лонхон дотор хийсэн 112 жилийн өмнө бичигдсэн нэгэн  захиаг  олжээ. Захиаг Уиллиам Хэнли болон жэймс Леннон гэсэн хүмүүс бичсэн байсан  бөгөөд захиандаа өөрсдийгөө энэ ханыг барьсныг баталж бичсэн байжээ. Сургуулийн  захиргаа тэдгээр хүмүүсийн ар гэрийг олохоор зар түгээгээд байгаа бөгөөд одоогоор  сураг  гараагүй байгаа гэнэ. Захиаг сургуулийнхаа музейд тавихаар сургуулийн захиргаанаас төлөвлөжээ.

 

112 жилийн өмнөх барилга ийм байв
Монтклэйр их сургууль одоо