Агаарын тоосонцрын хэмжээ өнгөрсөн оныхоос 60 орчим хувиар буурсан

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн,  Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон гэх зургаан дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагынхан газар дээр нь очиж ажиллахад зуух яндангийн холбоос муу, үнсээ дүүргэсэн, шахмал түлшийг буруу хэрэглэж байсныг тогтоожээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Иргэдээс түүхий нүүрсний дуудлага их ирж байна. Дуудлагын дагуу албаныхан очиж шалгаж ажилласан. Баянгол дүүргийн 3, 7 дугаар хороо буюу утаагүй бүсэд шахмал түлш хэрэглэж байсан аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авсан. Хан-уул дүүргийн 17 дугаар хороонд “Эко констракшн” компани панер түлж хэрэглэж байсныг илрүүлж 3 хүртэлх сая төгрөгөөр торгосон. ” гэв.

Агаарын чанартай мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн хувьд PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 60 орчим хувиар буурсан, PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор 50 орчим хувиар буурсан үзүүлэлт гарсан талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр мэдээллээ. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан галлагааны зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа хангахыг албаныхан сэрэмжлүүллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...