Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна

ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

Айлчлалын хүрээнд 12 дугаар сарын 4-ний өдөр Москва хотноо ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форум болон “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн зохиогдоно.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах хагалгааг анх удаа хийлээ

Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/-ийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн...

Модон байшин шатаж 3-5 насны гурван хүүхэд нас баржээ

Өчигдөр буюу энэ оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн...

“Xexymix” брэнд E-Mart-д шинэ салбараа нээлээ

Монголчуудад хэдийнээ танил болж, эрч хүчтэй,  спортлог залуусын өмсөх...

эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

хуульд тусгах, Эрчим хүчний тухай хууль болон Төсвийн тухай...