Гавьяат Л.Болдбаатар кинонд тоглов уу, кино шиг клип хийчихэв үү

Манайдаа нэр алдраа дуурсгасан нэгэн хөгжмийн зохиолч эрхэм “Хөг аялгууг мэдэрч, хөгжимлөг үгсийг тархиараа, зүрхээрээ мэдэрч чаддаг хүн дуучин болдог юм” хэмээн хэлсэн удаатай. Энэ тодорхойлолтод нийцэх цөөхөн дуучдын нэг нь гавьяат Лосолын Болдбаатар. Мэргэжлийн хүрээнийхэнд төрмөл авьяастай гэж үнэлэгддэг гавьяат саяхан фэнүүдээ төдийгүй салбарынхныгаа ч гайхашруулж орхижээ.

Учир нь гавьяатын зураг бүхий “Хонгор зээрд” гэсэн зурагт хуудас хэвлэлтээс гарсан нь яг л дэлгэцийн бүтээлийнх шиг болж. Монгол Улсын ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат Ё.Цог нарын шилдгүүд, Төв аймгийн Сэргэлэн сумын иргэд бүр хүүгийнх нь нэр хүртэл бичээтэй байхыг бодоход чамгүй олон хүний хөдөлмөрөөр эл бүтээл нь төржээ. Харин гавьяат Л.Болдбаатар кинонд тоглон шинэ авьяасаа дэлгэв үү, эсвэл кино шиг клип хийчихэв үү. Юутай ч аливаад няхуур ханддаг, чансаатай уран бүтээлчийн хувьд Л.Болдбаатараас үзүүштэй, сонсууштай л бүтээл төрөх нь дамжиггүй.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга...

Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...