Өмнөд Африкт хуванцар савыг ашиглан зам тавьж байна

 

Өмнөд  Африкт сүүний хуванцар савыг ашиглан авто зам тавьж эхэлжээ. Тус улсын “Шисаланга” гэх автозамын анхдагч компани өнгөрсөн наймдугаар сард зам тавихдаа зарим хэсэгт нь хувцар саваар хийсэн асфальтыг ашигласан байна. Одоогоор 400 метр замыг ийм технологиор хучаад байгаа бөгөөд үүнд нь 40 мянган ширхэг  2 литрийн сүүний зузаан хуванцар сав ашиглагдсан байна. Хуванцарыг жижиг  үрлэн хэлбэртэй болгож 190 хэмд халаасны дараа асфальт, битумтай хольдог байна. Ойролцоогоор 1 тонн асфальтанд 6 хувь хуванцар буюу 118-128 сав хуванцар ордог ажээ.

Хуванцар агуулсан асфальт  уламжлалт аргатай харьцуулахад илүү бат бөх, дунджаар  20 орчим жилээр урт настай байна гэж тооцоолсон байна.

Зам тавих энэ арга хог хаягдлыг дахин боловсруулах болон, бат бөх зам тавих асуудлыг нэг мөр шийднэ гэж Өмнөд Африкын Авто замын холбоо үзжээ.

Хуванцарыг авто замд ашиглах энэ арга тийм ч шинэлэг  зүйл биш бөгөөд 17 жилийн өмнө Энэтхэгт анх туршиж дараа нь Европ, Хойп Америк, Австралид ч туршиж байсан байна. Хуванцарыг өндөр температурт хайлуулах үед үүсэх хорт хий хорт хавдар үүсгэх магадлалтай гэж үзсэнээс тийм ч өргөн дэлгэрээгүй аж.

Can plastic roads curb waste epidemic?
Shisalanga Construction lays down South Africa's first plastic road, which it says can withstand temperatures as high as 70C (158F) and as low as -22C (-7.6F).
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...