1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж монгол хөөмийг “Гиннесийн ном”-д бүртгүүллээ

Ховд нутгийн зон олон язгуур соёлын үнэт өв болсон “Хөөмий”-н урлагаа “Дэлхийн дээд амжилт”-д өнөөдөр буюу 10 дугаар сарын 30-ны өдөр 1400 гаруй хөөмийч “ХҮН ХӨГЖИМ” болсон Монгол хөөмийг “ГИННЕСИЙН НОМ”-д бүртгүүлэх сорилтод амжиттай оролцлоо. Үүнээс 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж “Дэлхийн дээд амжилт”-ын эзэн болсныг Английн Лондон хот дахь Геннисийн амжилтын хорооны шүүгч Анжeла У, Рeгги Лу нар албан ёсоор зарлаж “БАТЛАМЖ”-аа гардуулан өглөө.

Энэхүү үйл ажиллагаанд Ховд аймгийн Ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, Ховд Их Сургууль, “Хөгжил” политехник коллеж, Зэвсэгт хүчний 123-р ангийн авьяаслаг залуус, хүүхэд багачууд болон ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчид оролцсон. Өөрөөр хэлбэл таван настай балчраас эхлээд 83 настай Улсын тэргүүний уран сайханч буурай хүртэл 1400 гаруй хөөмийч Монгол хөөмийг “ГИННЕСИЙН НОМ”-д бүртгүүлэх сорилтод оролцсон байна.

Монгол хөөмийг “Гиннесийн ном”-д бүртгүүлэх сорилтод оролцсон хөөмийчдийн хамгийн залуу нь 5, ахмад нь 83 настай байлаа.

Монгол хөөмийг дэлхийн дээд амжилт, Геннисийн номд бүртгүүлэх түүхэн үйл хэрэгт оролцохоор Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Тува улс, ӨМӨЗО, бусад аймгийн хөөмийчид хүрэлцэн иржээ.

Хөөмийг салхины үлээлт, усны боргио, шувуудын жиргээ зэрэг байгалийн дуу чимээг даган дуурайх оролдлогоос үүссэн гэж үздэг байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...