Онгоцоор, аюулгүй замаар хил давуулна гэж хохирогчдод итгүүлсэн байжээ

Английг зорьж байсан ачааны автомашинаас олдсон 39 цогцсуудын дийлэнх нь вьетнамын иргэдийнх байж магадгүй болоод байгаа. Учир нь хууль бусаад Англид хүргэнэ гэсэн зуучид итгэж мөнгөө өгч нутгаасаа гарсан 25 вьетнам иргэн сураггүй болсон бөгөөд ар гэрийнхэн нь Ирландад ачааны автомашинаас олдсон цогцсууд  тэдний гэр бүлийнхнийх байж магадгүй гэж үзэж байгаа юм. Хамгийн сүүлд ээж,  аавдаа хайртайгаа дамжуулж, амьсгалж чадахгүй үхэж байгаагаа хэлээд холбоо тасарсан 26 настай вьетнам охины аавын хэлснээр зуучлагч нар Англи хүрэх аялал аюулгүй, онгоц болон автомашинаар хүргэнэ гэж хэлжээ. Охины аав  ээж хууль бусаар хил давах аялалд гарахыг дэмжээгүй ч охин нь гэр бүлээ өр зээлээс гаргахын тулд явна гэж эрс шийдсэн аж. Учир нь тэдний гэр бүл нэлээд хэмжээний өрөнд орсон  байж. Ийм аюултай замаар,  хөргүүртэй машинаар явахыг мэдсэн бол хэзээ ч зөвшөөрөхгүй байсан гэж аав нь BBC агентлагт ярьсан байна.

Хохирогч вьетнам охины аав, ээж
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...