Ачааны тэрэгнээс олдсон цогцоснууд хууль бусаар хил давах гэсэн Вьетнам иргэдийнх байжээ

Английг зорьж явсан хөргүүртэй ачааны автомашины чингэлгээс 39 хүний цогцос олдож одоогоор тэдгээр цогцсыг таних үйл ажиллагаа явагдаж байна. Английн  цагдаагийн газар энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй бөгөөд БНХАУ-ын иргэд байж  магадгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаад байсан юм. Тэгвэл тэдгээр 39 хүний 25  нь Вьетнамын иргэд  байж магадгүй болжээ. Учир нь Вьетнамын газар  тариалангийн жижиг тосгоны иргэд Англи улс руу гаргаж өгнө гэсэн зуучлагчдад 8000-30 мянган фунт стерлинг төлж нутгаасаа гарснаас хойш сураггүй болсныг ар гэрийнхэн нь цагдаад мэдэгджээ.  Мөн хууль бусаар ийнхүү англи гарахыг завдсан 26 настай Пам Ти Тра Му гэх бүсгүй,

-Хил давах гэсэн оролдлого маань бүтэлтэй болохгүй нь бололтой. Танд маш их хайртай шүү. Амьсгалж чадахгүй байна,  үхэж байна гэж ээж рүүгээ мессеж бичсэнээс хойш холбоогүй болсон аж. Тэрээр 30 мянган  фунт стерлингийг зуучид төлсөн байна. Вьетнамаас Английг зорьсон иргэдийн дунд хамгийн бага нь 9 настай хүүхэд байсан  бөгөөд тэрээр  Англид очиж маникураар ажиллахыг хүссэн ээж, аавын хамт зорчиж байжээ.

Ээж рүүгээ мессеж бичсэн вьетнам бүсгүй Пам

Болгараас Белгиэр дамжин Англи руу хүмүүсийг хил давуулахаар гурван ачааны автомашин энэ сарын дундуур гарч хоёр нь англид хүрсэн бөгөөд нэг нь  замдаа саатаж цагдаа нарын шалгалтаар цогцос тээвэрлэж байгаа нь ил болсон билээ.

Уг хэрэгтэй холбогдуулан 2 эрэгтэй, нэг эмэгтэйг баривчилсан ч батлан даалтаар  сулласан байна. Мөн ачааны машины жолооч 25 настай Маурис Робинсоныг хүн амины хэрэгт буруутган өнөөдөр шүүхээр болжээ.

Нас барсан 39 хүний 31 нь эрэгтэй, 8 нь эмэгтэй байсан юм. Цагдаагийн байгууллагаас цогцоснуудад задлан шинжилгээ хийж хэн болохыг тогтоохоор  ажиллаж байна.

Жолооч Маурис Робинсон

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...