Хүүхдийн паркт 1995 оноос хойш газар олгосон мэдээллийг ил болгохыг хүсчээ

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын асуудлаар мэдээлэл ирүүлж, хамтарч ажиллах хүсэлтээ нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлайд хүргүүлжээ.

Хүсэлтэд “Улаанбаатарчуудын ялангуяа хүүхэд багачуудын очих дуртай газар болох хүүхдийн паркийн асуудал сүүлийн жилүүдэд олны анхаарлыг татсаар ирлээ. Улсын нийт хүн амын талаас илүү нь оршин суудаг Нийслэл хотод цор ганц хүүхдийн паркийн асуудлыг судлан үзэх нь төлөөлөгчийн ч, төрийн байгууллагын ч үүрэг болно. Иймд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын 1995 оны үеийн нийт эдэлбэр газрын кадастрын зураг, түүнээс хойш хийгдсэн газар олголт болон шилжүүлэлтийн бүх мэдээлэл, кадастрын зураг, холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны дотор ирүүлж, хамтран ажиллахыг хүсье” гэжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...