Нийслэлийн 2019 оны шилдэг дүүргээр Багануур тодорлоо

Нийслэлийн 380 жилийн ойн баярын хүрээнд 2019 оны “Манай хороо-Миний гудамж”, “Шилдэг хороо” хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон нийслэлийн есөн дүүргийн албан хаагчид оролцлоо.

Уг аяныг шилдэг дүүрэг, шилдэг орон сууцны болон гэр хорооллын хороо, шилдэг орон сууцны болон гэр хорооллын аж ахуйн нэгж, байгууллага, шилдэг өрх, шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага гэсэн таван чиглэлээр нийт 138 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан арга хэмжээг нээж хэлэхдээ “2019 оныг  иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгон зарласантай уялдуулан төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, төрийн байгууллагын чадавх, төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, инновацид суурилсан бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилтот бүлгийн иргэдэд чиглэгдсэн үйлчилгээний чанарт ахиц дэвшил гаргахаар зорин ажиллаж байна. Төрийн үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулахад үндсэн нэгжийн үйл ажиллагааг идэвхжүүлэх бодит үр дүнг дээшлүүлэх зорилгоор энэ аяныг зохион байгууллаа. Хотын хөгжил хороо дүүргээс эхэлдэг. Төрийн үйлчилгээг хүртээмжтэй чанартай хүргэхэд хороо дүүргийн албан хаагчид идэвхтэй, санаачилгатай ажиллах нь чухал” хэмээн хэллээ.

“Энэхүү аянд нийслэлийн есөн дүүргийн 152 хороо, 1200 гаруй СӨХ, 500 гаруй аж ахуйн нэгж байгууллага болон 17000 орчим иргэнийг хамруулсан. Аяны хүрээнд хийгдсэн гудамж тохижилт, бүтээн байгуулалтын ажилд төрийн байгууллагуудын идэвхи оролцооноос гадна хувийн хэвшил, иргэд олон нийтийн оролцоо маш сайн байсан” хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр онцолж хэлсэн юм.

2019 оны шилдэг дүүргээр Багануур дүүрэг тодорсон бол удаах байрт Хан-Уул, Налайх дүүрэг шалгарлаа. Харин шилдэг байгууллагаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны “Зөгий үүр” СӨХ шалгарч, дэд байрт Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, гутгаар байрт Сүхбаатар дүүрэг 5 дугаар хорооны “Дэвшил 39” СӨХ тус тус шалгарав.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...