Эрдоган Трампын захидлыг хогийн сав руу чулууджээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайп Эрдоганд хатуухан үгтэй захидал илгээсэн нь шуугиан тариад байна.  Өнгөрсөн долоо хоногт Туркийн арми Сирийн нутагт нэвтэрсний дараа бичсэн уг захидлын эхийг Fox News суваг олж авснаа олон нийтэд тарааж, үүнй дараа The New York Times сонин захидлын талаар дэлгэсэн юм.

Трамп захидалдаа байлдааны ажиллагаагаа зогсоохыг Туркийн ерөнхийлөгчөөс шаарджээ.

“Та хэрвээ олон мянган хүний үхэлд буруутгагдах гээгүй бол би ч бас Туркийн эдийн засгийг сүйрүүлсэн хүн болохыг хүсэхгүй байна. Тиймээс тохиролцъё! Хэрвээ та зөв замыг сонговол түүхэнд сайнаар бичигдэнэ. Хэрвээ буруу замаар явбал үүрд эрлэгийн элч мэт дурсагдана. Битгий хатуурх! Бүү тэнэглэ!” гэж Трамп захидалдаа бичсэн байна.

Би та нарын зарим асуудлыг шийдвэрлэхийн тулд шаргуу ажилласан. Бүх дэлхийг “өөрчлөх” шаардлагагүй. Та гайхалтай үр дүнд хүрч чадна. Сирийн Ардчилсан хүчний удирдагч, 1990 оноос хойш Курдистаны ажилчдын намын даргаар ажиллаж буй генерал Мазлум тантай ярилцах хүсэлтэй байгаа бөгөөд буулт хийхэд бэлэн байна. Би саяхан түүний захидлыг хүлээн авсан.

Хэрэв та бүх зүйлийг зөв бөгөөд хүнлэг байдлаар хийвэл түүхэнд сайнаар бичигдэн үлдэх болно. Хэрэв сайн үйлс бүтээхгүй бол та “чөтгөр” хэвээр үлдэнэ. Өөрийгөө хатуу харгис нэгэн битгий болгоорой. Тэнэг байж болохгүй. Дараа залгая” хэмээн бичжээ. Трамп ийнхүү захидал илгээн, Туркийн ерөнхийлөгч болон террористуудыг хооронд нь “эвлэрүүлэх” оролдлого хийсэн байна.

Мөн  тэрээр Туркийн ерөнхийлөгчийн Сирийн хойд хэсэгт явуулж буй цэргийн ажиллагааг буруушааж, “эрүүлээр сэтгэж, мунхаглахаа болих”-ыг уриалсан байна.  Эрдоган тус захидлыг уншаад, ихэд уурсан, захидлыг шууп хогийн саванд хаясан талаар  BBC мэдээллээ.

Мөн  Трампын захидал Туркийн ерөнхийлөгчид нөлөөлөөгүй гэж ажиглагчид дүгнэж байна.

Туркийн нутагт АНУ-ын 50 ширхэг цөмийн цэнэг байгаа. Тиймийн  учир  Эрдоган Европыг төдийгүй Америкийг дарамталж чадна гэж үзэж байгаа хэсэг байна. Тэдгээр цөмийн зэвсгийг Инжирлик баазаас зөөх нь Америк-Туркийн хамтын ажиллагааны төгсгөл болно” гэж “The New York Times” сонин дүгнэсэн юм.

Туркийн армийн довтолгоо Сирийн умард хэсэгт үргэлжилж, 100,000 гаруй энгийн иргэн амьдарч байсан газраасаа дүрвээд байгаа юм.

Ямартай ч АНУ-ын  дэд  Ерөнхийлөгч Майк Пэнс, Төрийн нарийн бичгийн дарга Майк  Помпео нар Турк, АНУ-бн  асуудлаар ярилцахаар Анкараг зорихоор төлөвлөсөн байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...