“Эко сургууль” хөтөлбөрийн үндэсний V чуулганаар амжилт, ололтоо дүгнэлээ

“Эко-сургууль” хөтөлбөр нь ISO14001 стандартад суурилсан байдагаараа ихээхэн онцлог бөгөөд Дэлхийн байгаль орчны боловсролын сан дэлхийн 67 улс, орны 51000 гаруй сургуулиудад өөрийн үндэсний гишүүн байгууллагуудаараа дамжуулан хэрэгжүүлж байна.

Эко-сургууль хөтөлбөрийн хувьд “тогтвортой хөгжлийн боловсрол, ногоон хөгжлийг асуудлуудыг ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлдэг шилдэг хөтөлбөр” хэмээн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болох ЮНЕП, ЮНЕСКО үнэлж, Дэлхийн байгаль орчны боловсролын сантай хамтран ажиллах санамж бичиг үйлдэн, дэлхий хэмжээнд цар хүрээг өргөжүүлжээ.

Монгол Улсын хувьд “Засгийн Газрын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө-2030”-д эко сургуулийг өргөжүүлэн дэлгэрүүлэх, “Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр”-т 2022 он гэхэд нийт сургууль, цэцэрлэгийн 50 хувьд хүргэсэн байхаар тусгайлан зааж өгсөн юм.

Эко сургууль, цэцэрлэгүүд маань 2017-2019 оны хооронд ISO14001 стандартад суурилсан гадаад болон дотоод орчны үнэлгээ хийж сургууль, цэцэрлэг орчмыг “Эрүүл-Аюулгүй-Ногоон орчин-2022” зорилтын хүрээнд ногоон байгууламжийг 40 орчим хувиар нэмэгдүүлж, эрчим хүч, тээвэр, ус, хог хаягдлыг бууруулсанаар эдгээр хэрэглээнээс үүсэх нүүрстөрөгчийг хувь хэмжээг 6500 тонноор бууруулж, улмаар 3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Энэ бол дэлхийн нийтийн өмнө тулгамдаад байгаа “Уур амьсгалын өөрчлөлт” түүний эсрэг авч байгаа арга хэмжээний нэг юм.

Түүнчлэн сургууль, цэцэрлэгүүд гадаад, дотоод орчин 2017 оны 5 сараас- 2019 оны 9 сар хүртэлх хугацаанд 43 хувиас 76 хувь буюу 33 хувиар сайжирч үүнд нийтдээ 17 тэрбум 361 сая орчим төгрөгийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг орон нутаг, улсын төсөв олон улсын байгууллагуудаас бүрдүүлж хүүхэд, багачууд, багш сурагчдын сурч боловсрох таатай орчинг бүрдүүлэхэд зарцуулжээ.

2017 онд ОУ-ын Эко-сургууль хөтөлбөрийн анхны “Хүрэл гэрэгэ”-г 41 сургуульд  гардуулж байсан бол 2018 онд 70 сургууль “Хүрэл гэрэгэ”-тэй үүнээс 30 сургууль “Мөнгөн гэрэгэ” 9 сургууль “Ногоон туг”-аа гардан авч байсан бол энэ жил 49 сургууль “Хүрэл гэрэгэ” 19 сургууль, цэцэрлэг “Мөнгөн гэрэгэ”, 9 сургууль “Ногоон туг” тэдгээрийн 6 нь 2 дахь “Ногоон туг” шагналын болзол хангажээ.

Чуулганы үйл ажиллагаанд нийслэл, орон нутгийн 100 гаруй эко сургууль, цэцэрлэгийн сурагч, багш, удирдлагууд, холбогдох яамдын албан хаагчид болон нийт 300 орчим хүн оролцсоноос гадна ОХУ дахь Олон улсын Эко-сургууль хөтөлбөрийн 15 төлөөлөгч оролцов.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...