Филиппинд амарч явсан тайвань жуулчид зохимжгүй усны хувцаснаасаа болж баривчлагджээ

Филиппиний Боракэй арал дээр амарч байсан тайван жуулчдыг далайн эрэг дээр зохимжгүй, ил задгай усны хувцас өмссөн гэсэн шалтгаанаар баривчилж, торгууль оноожээ. Найз залуугийн хамт амарч байсан бүсгүйд усны хувцас нь зохимжгүй байгаа тул солихыг зочид буудлын зүгээс сануулсан ч бүсгүй түүнийг нь үл хайхарч, дараагийн өдрөө ч мөн адил өмнөх шигээ усны хувцастай иржээ. Ингээд бүсгүйг эротик агуулгатай хувцасласан гэж цагдаа 50 орчим доллараар торгосон байна. Хэдий тэдний нутагт ийм хувцас өмсөх нь хэвийн байж болох ч тэд манай уламжлал, ёс заншлыг үл тоож хүндэтгээгүй гэж цагдаагийн ахмад орон нутгийн сайтдаа мэдээлэл өгчээ.
Цагаан элсээрээ алдартай тус арлын амралтын газар хэсэг хаалттай байж байгаад 10 дугаар сараас дахин ажиллаж эхэлсэн байна.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга...

Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...