“ХИЛЧИН” хотхон төвийн дулаанд бүрэн холбогдлоо

Ашиглалтад орсноосоо хойш 10 гаруй жил уурын зуухаар халж байсан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Хилчин” хотхон төвийн дулаанд бүрэн холбогдлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өмнө нь “Хилчин” хотхоны оршин суугчидтай уулзах үеэрээ “Баянхошуу, Сэлбэ дэд төвийн төслийн хүрээнд “Хилчин” хотхоныг дулааны шугамд холбох ажлыг эхлүүлж, удахгүй ажил хэрэг болгоно” гэж байсан нь ийнхүү хэрэгжиж байна.

720 өрх, 3500 гаруй оршин суугчтай “Хилчин” хотхоныг халаахын тулд өвөлдөө гурван уурын зууханд 7 мянган тонн нүүрс түлдэг байжээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн энэ хотхоныг төвлөрсөн дулаанд холбосноор 7 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг үгүй болгосон байна. Хотхоны оршин суугчдын олон жил хүсч хүлээсэн энэ ажил нь нийслэлийн төсөв, Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилттэй “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн бүтээн байгуулалтын нэг хэсэг юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Хотхоны оршин суугчид өмнө нь 7 хоногт 2 удаа халуун ус авдаг байсан бол одоо хэрэглээний халуун усаа өдөр шөнөгүй авдаг ая тухтай, дулаахан орчинд амьдрах боломж бүрдлээ. Мөн хуучин уурын зуухаа буулгаж, оронд нь хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрөөх спорт заал, тоглоомын талбай байгуулснаар орчин нөхцөл нь илүү сайжирна. Үүнээс гадна хотын төсвөөс зардлын дарамт буурч байна. Уурын зуухыг ажиллуулахын тулд жилдээ тэрбум орчим төгрөг зарцуулж, 500 орчим сая төгрөгийн алдагдалтай ажилладаг байсан бол одоо тэр хэмжээний төсвийн хэмнэлт гарч байна. Үүгээрээ бид дахин олон айл өрх, хотхоныг дулаанд холбох ажлыг хийнэ. “Хилчин” хотхон төвлөрсөн дулаанд холбогдсоноор зөвхөн энэ хотхон ч биш 227,163, 78 дугаар цэцэрлэг, 76 дугаар сургууль, дүүргийн эрүүл мэндийн 3 дугаар амбулатори зэрэг олон барилга төвийн дулаанд холбогдох боломж бүрдэж байна“ гэлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн 30, 40 жилд хийгдээгүй дэд бүтцийн том бүтээн байгуулалт, шинэчлэлт Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд хийгдэж байгааг мөн хотын дарга онцоллоо. Нийт 30 км дулааны хос шугамын ажил хийгдэхээс өнөөдрийн байдлаар 15.8 км шугамын ажил хийгджээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...