Баавгай хүүгийн цогцсыг газар булж орхисон байжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд баавгай хоёр хүн барьсан хэрэг  гарсан. Тодруулбал, хувиараа алт олборлогч иргэн,  хүүгийн хамт баавгайд  бариулсан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комисс хуралджээ.

Сэлэнгэ аймгийн Жавхлант, Ерөө, Хүдэр сумдын нутгаар уулнаас баавгай бууж ирэх явдал удаа дараа гарсаар байна. Нутгийн иргэд эдгээр баавгайг Сибирийн ой шатсанаас үүдэн Монгол руу дүрвэн орж ирсэн хар баавгай хэмээн ярьж байгаа юм. 
Аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил “Бид юу юуны түрүүнд хүнээ бодох учиртай. Хүнээс илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй. Баавгай явж байгаа сумдад хэрхэн яаж ажиллахаа тодорхойлж, мэргэжлийн баг бүрэлдэхүүнийг ажиллуулан холбогдох арга хэмжээг авна” гэлээ.

Сэлэнгэ аймгийн Онцгой комисс хуралдаж, аймгийн хэмжээнд онц байдал зарлаж, зайлшгүй тохиолдолд баавгайн эсрэг буу ашиглахыг зөвшөөрсөн байна. Өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баавгайг агнаж болохгүй гэсэн үүрэг чиглэл өгсний дагуу сум тавьж үргээж байжээ.


Иймд ард иргэд малаа хариулах, самар, жимс түүх, байгалийн бусад баялгийг ашиглах, хадлан хадах, тариа хураах зэргээр хөдөө орон нутаг руу зорчихдоо анхаарал болгоомжтой байх хэрэгтэй байна.
Малчин айл өрхүүд хүнс хоол тэжээлийн зүйлсээ өөрсдийн унтаж амардаг газраасаа тусад нь өөр гэрт байлгах хэрэгтэй байна гэж Онцгой комисс зөвлөлөө. 

Талийгаачийн  гэр бүл нийслэл хотоос ирж түр оршин сууж байсан хүмүүс бөгөөд гэрийн эзэгтэй Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанид тогооч хийдэг бөгөөд хотоос хүүгээ дуудаж аавтай нь орхиод өөрөө төв газар луу хоол унд цуглуулахаар явсан  байжээ. Хэрэг болсон газар  аавынх нь цогцос байсан ч хүүгийн цогцос олдоогүй байсан Тэгвэл баавгай хүүгийн биеийг газарт булж орхиод явсан байсныг олжээ. Мөн гэрт байсан цагаан идээг бүгдийг нь идсэн байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...